Өглөө хөтөлбөрөөр олноо танигдсан Гэрлээ Солонгос инфлүзерт атаархсан пост олны дургүйг хүргэв
Өмнөд Солонгосын сошиал од, бикини модель СанБики манай улсад аялаж буй зураг цахим орчинд тарж олон хүний анхаарлыг татаад буй.
Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн зураг олны танил хүмүүст ч хүрч тэд энэ сэдвээр цахим хуудастаа бичин зарим нь бусдад шүүмжлүүлээд эхэлжээ.
Учир нь Өглөө хөтөлбөрөөр олноо танигдан МҮОНРТ-н дэд захирлаар хүртэл ажиллаж байсан Г.Гэрэл цахим хуудастаа Солонгос одын талаар хөгжилдөн бичсэн зүйлс нь олноос шүүмжлэл хүртээд эхэлсэн тул энэ талаараа тайлбар бичжээ.
Тэрбээр энэ талаараа бичихдээ, Хөдөө яваад сая л комментууд харлаа. Зарим нэг хүн ямар зорилгоор ийм пост хийв гэж ирээд асууж. Зүгээр л хөнгөн наргиа хийсэн төдий. Атаархсан хүний үг шүү гээд эхэндээ ч бичсэн, эсэргээрээ егөөдсөн төдий! Иймэрхүү сэдвийг хөнгөн уншиж, уужуу байцгаана уу. Элдэв зорилго агуулж, хүний нэр төрд халдаагүй болно.
Дээр нь хэлэхэд энэ хүмүүс чинь бие галбираа гайхуулж, тэр тухай ярианы сэдэв эхлүүлцгээдэг. Зорилго нь ч тэр. Бид ч ярьдагуудых л нэг нь. Хэн ч хэнд ч гомдохгүй тул тайван байцгаана уу! хэмээжээ.
Сэтгэгдэлүүд