шар мэдээ

П.Бүрэнтөгс аварга: Наадам ингэж зохион байгуулахгүй ээ, андууд аа

Таны сэтгэгдэл
ын аварга О.Хангай баяр наадмын зохион байгуулалт болон бөхийн дүрэмтэй холбоотой санал бодлоо илэрхийлсэн байдаг.
Тодруулбал, тэрбээр өчигдөр цахим хуудамтаа шууд дамжуулалт хийж, “Эрийн гурван наадам бол Монгол Улсын түүх соёлыг шингээсэн жинхэнэ баяр цэнгэлийн наадам байдаг. Идэвхээр хасдаг дүрэм орж ирсэн цагаас ард түмнийг нутаг усаар нь талцуулж, наадамчин олныг бухимдуулах болсон. Энэ нь давсан бөхдөө ч сэтгэл зүйн хувьд тиймэрхүү шийдвэр байсан. Сайхан үнэн хүчийг үзвэл зүгээр юм. Өнгөрсөн жил намайг түрүүлэхэд ч энэ дүрэм хэрэгжиж байсан. Гуравдугаар сарын 18-нд энэ шийдвэрийг цуцлах талаар нээлттэй хурал зарласан ч 30 гаруй л бөх ирсэн.  Үндэсний бөхийн салбар хороо энэ дүрмийг цуцлахгүй гэсэн. Гэвч О.Хангай, Н.Батсуурь, О.Балжинням аваргууд Ц.Магалжав тэргүүнтэй   сууж  байгаад өөрсдөдөө зориулж, баталсан гэх мэдээлэл түгээсэн байна лээ. Үндэсний бөхийн холбоонд нь зохион байгуулах эрхийг нь өгөөд, нэг дүрмээр нь барилдуулмаар байна. Монголын ард түмэн үнэн хүчийг үзсэн бөхийн барилдаанаас хэзээ ч уйддаггүй. Дээрээс нэг аймаг, байгууллагын нэр дээр барилд гэдгээ болих хэрэгтэй. Бөхийн салбар хорооныхон та бүхний бөгс чилээд байдаг бол эртхэн очоод амарч байсан нь дээр” гэсэн билээ.

Тэгвэл идэвхээр хасдаг дүрмийн талаар улсын аварга П.Бүрэнтөгс мөн л цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Наадам ингэж зохион байгуулахгүй ээ, андуудаа. О.Хангай хэлэх гэсэн бүх зүйлийг минь хэлчихжээ. Бас намар болохоор утаа ярьдаг шиг наадам болохоор дүрэм ярихаа болино уу. Намар нээлтийн барилдаанаас дүрмээ ярилцаад хавар хүртэл туршиж үзээд, баталвал хэл ам гарахгүй дээ” гэжээ.
469
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл