шар мэдээ

Б.Жаргалсайхан: Хүний нэр төрийг хайр гамгүй хэрчиж хар массыг ялаа батгана шиг шавуулж хайртай дотны хүмүүсийнх нь нүдэн дээр хар хэл амаар ялладгаа хэзээ болих вэ

Таны сэтгэгдэл
БНН-ын дарга Б.Жаргалсайхан Хөгжлийн Банкны гэх хэргийн шийдвэртэй холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал тэрбээр: “Хөгжлийн банктай цуг нэр дурдагдсан бүхнийг хулгайч гэж хэсэг зүхэцгээсэн. Буян компанийн хууль журмын дагуу арилжааны банкнаас авсан хүүтэй зээлийг хүртэл хөгжлийн банкных гэж ойлгосон алдаанаас нь болж одоог хүртэл буруу ойлголттой хүмүүс байна…
Ер нь хууль шүүх гэм буруутайг нотлоогүй байхад хүний нэр төрийг хайр гамгүй хэрчиж хар массыг ялаа батгана шиг шавуулж хайртай дотны хүмүүсийнх нь нүдэн дээр хар хэл амаар ялладгаа хэзээ болих вэ.
Ямартаа ч төр хуулийн хүрээнд хөгжлийн банкныхаа хэргийг нээлттэйгээр шүүсэн нь магтууштай. Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг шүүх гэм буруугүйд тооцож. Түмний нүдэн дээр шүүсэн төрийн хуультай одоо маргаад яахав дээ. Цаашдаа энэ жишгээр нүүрсний хулгай, авлига албан тушаалын хэргийг нээлттэй шүүж байх хэрэгтэй юм байна. Хүн хэлмэгдүүлж болохгүй. Хууль зөрчсөн бол өршөөж болохгүй” гэсэн байна.
315
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл