шар мэдээ

“Uvertura” хамтлагийн дуучин Шинэбаярын МИСС гэргий

Таны сэтгэгдэл
“UVERTURA” хамтлаг байгуулагдаад 12 жил болсон, тогтвортой поп опера хамтлагийн нэг. Хамтлагийн гишүүдийн хувийн амьдрал нь ч уран бүтээл шигээ “тогтвортой” байдаг, соёлтой залуус. Тус хамтлагийн гишүүн А.Шинэбаярын хувьд хамтлаг дундаасаа гэр бүлийн онцлогтой. Учир нь түүний гэргий нь өөртэй нь адил урлагийн буюу мэргэжил нэгт дуурийн ДУУЧИН бүсгүй байдаг.
А.Шинэбаярын эхнэр Э.Адъяасүрэн Дуурийн театрт ажиллаж, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад тоглосон сайхан бүсгүй. Оюутан байхдаа загвар өмсөж явсан нуруу царай төгс бүсгүй.
Харин одоо УДБЭТ-аасаа гарч, Цагдаагийн “Сүлд” чуулгад дуулж яваа. Сопрана хоолойтой сайхан дуучин бүсгүй загварын чиглэлээр ажилласан бол торохгүй Топ модель болох өгөгдөлтэй бүсгүй.
Тиймдээ ч тэрбээр 2010 онд ЭРДЭНЭТ хотын МИСС бүсгүйгээр шалгарч байжээ.
Дуучин Э.Адъяасүрэнгийн бас нэг авъяас make up хийх. Хэрвээ Э.Адъяасүрэн нүүр будалт, гоо сайхны салон ажиллуулбал очих бүсгүй олон байх. Юутай ч тал бүрийн авъяастай сайхан бүсгүйг оюутан байхад нь “Увертюра”-гийн Шинэбаяр олж харж сүй тавин хамт амьдарсан.
Залуу хос бүл нэмж, хоёр хүүхэдтэй болсон билээ.
Монголжингоо төрхийг тод харуулдаг мисс бүсгүйн хувьд мэргэжлийн дуулаачийн хажуугаар сошиал орчиндоо тун идэвхитэй нэгэн билээ.
466
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл