“EKATERINA ONLINE SHOP”-ЫН ХҮҮХЭН ГУАЙ ИЧИГ ИЧИГ
нфлүүсэр гэж дөвийлгөж боддог, тэгээд хандалтаа нэмэгдүүлэх зорилгоор ш, п үсгээр эхэлсэн үгсийг эрээ цээргүй хэрэглэдэг хүүхнүүдийн зохисгүй үг хэллэгтэй тэмцье.
Сүүлийн үед сошиал дахь зохисгүй үгний хэрэглээ бүр арай дэндлээ. Анзаарч байхад эрчүүдийн зүгээс биш, хүүхнүүдийн хуудаснаас тухайлбал, “Ekaterina online shop” хуудасны 2-р зургийн дээд хэсэгт улаанаар зурж тэмдэглэсэн байгаа шиг ш, п-тэй үгнүүд олонтаа харах болов. Энэ бол эмгэнэл, нийгэмд маш халдвартай зүйл юм.
Арван жилийн зарим охидын үг хэллэг ямар аймаар танхай болсныг аав, ээжүүд эрхбиш анзаардаг биз. Би өсвөр насны охин хүүхэдтэй. Охинтойгоо мөр зэрэгцэн яваа үеийн нөхөд нь багаасаа зохисгүй муухай үгээр нэгнээ доромжилж, харилцаж байна гэж бодохоос зүрх түгшдэг.
Хүүхэд, залуусын үг хэл балмад танхай болж байгаа нь нэг сэжмээр инфлүүсэр гэж дөвийлгөдөг, хэдэн зуун мянган дагагчтай, нөхдийн нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй.
Өнөөдөр үүнийг харсан даруйдаа “Үгүй байлгүй дээ, юу уншчихав аа” гэж нүдэндээ итгээгүй. “Ekaterina online shop”-ын эзэн хүүхний лайв хийхдээ гарчиг болгож хэрэглэсэн үгийг нь хараарай /2-р зурагт/. Арай л эрээ цээргүй юү?
Ганц, нэг мянган дагагчтай хуудасны талаар би ярьсангүй. Тус дэлгүүрийн пэйж нь 400.000 гаруй дагагчтай юм байна.
Екатерина бүсгүй минь ээ, эртний Оросын хаант улсын хатан хааны гоё нэрээр нэрлэсэн дэлгүүр ажилуулдаг хүүхэн гуай минь ээ!
Танайх бараагаа огцом хямдруулсан байж болно. Тэрийгээ хүмүүст түгээхийг хүсэж, охид, бүсгүйчүүдийн анхаарлыг онцгой татах гэсэн байж болно. Яаж бодож, сэтгэхээрээ “ШААДАГ ЛАЙВ” гэж нэрлэж, бичиж чаддаг байна аа?
Тус лайвыг одоогийн байдлаар 5.5 мянган хүн үзэж, 4.8 мянган хүн бусдад түгээж, 11.7 мянган хүн коммент бичсэн байх жишээтэй. Зарж байгаа барааг чинь, ярьж байгаа зүйлийг чинь ийм их хүн үздэг атал хүүхэн гуай та тэдний өмнө ямар үлгэр дуурайлал үзүүлэхээ боддоггүй юу?
Монгол хэлний арвин баялаг үгсийн сангаас бараа зарахад сонгоод хэрэглэчих олигтой үг олдохгүй байна уу?
Тэгээд ч чи чинь олон жил гэр бүлээ төлөвлөж байгаад саяхан анхны хүүхдээ төрүүлж, ээж болсон, тэр талаараа охид бүсгүйчүүдэд үлгэр дуурайлалтай юм биш үү?
Ангаахай бяцхан үрээ тэвэрсэн зургаараа дэлгүүрийнхээ хуудсыг чимсэн харагдана. Миний хувьд хөөрхөн нялх үрийнх нь царайг олон нийтэд үзүүлж зүрхэлсэнгүй. Харин Екатерина бүсгүй та гэр бүлийнхээ нандин зураг чимэглэлтэй хуудаснаасаа ээж хүний амнаас гарахааргүй, ирээдүйд охин хүүхэд хүмүүжүүлэх гэж байгаа эх хүний зүрхэлж хэлэхээргүй зохисгүй муухай үгийг томоос том, тодоос тод бичиж байгаад бараагаа рекламдаж чаддаг нь харамсалтай.
Танай дэлгүүрийн гол үйлчлүүлэгчид болон өдөр, шөнөгүй лайвыг чинь үзэж суудаг хүмүүсийн хэдэн хувь нь охид, бүсгүйчүүд байдаг бол? Зарж байгаа бараа, хийж буй лайваас чинь харахад үйлчлүүлэгчдийн сигмент нь охид, бүсгүйчүүд бололтой.
Ядаж таны болон танай гэр бүлийн худалдааны бизнесийг өдий зэрэгтэй амжилтад хүргэсэн хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүндэлж сур. Тиймээс “Шаадаг лайв” бүү хий.
Та нарын худалдаа наймаагаар олох тав, арван төгрөгөөс илүү үнэ цэнтэй зүйл энэ нийгэмд байх ёстой юм шүү.
Тиймээс дахиад хэлье, сэтгүүлчид минь ээ, олон нийтийн сүлжээнд зохисгүй үг хэллэг хэрэглэж, өөрсдийгөө од болгож байгаа сошиалчдаас хэнбугай ч байсан хайр найргүй ичээе.
Бидний ажил төрлөөс сошиал тусдаа биш болсон.
Екатерина бүсгүй та, ямар амьтан намайг доромжилж, дайрав гэж гайхах хэрэггүй.
Миний нэрийг Отгонжаргал гэдэг.
Би сэтгүүлчийн ажлыг мэргэжлийн түвшинд 20 гаруй жил тууштай эрхэлж яваа, эдийн засгийн сэдвийг дагнан судалж сонирхохоос биш, элдэв янзын хов жив хөөцөлддөггүй, хор хутгаж найруулдаггүй, ёс зүйтэй, бие даасан сэтгүүлч тул нийгмийн сайн сайхны төлөө санаа их чилээнэ ээ. Саар зүйлийн талаар жижиг гэлтгүй заримдаа бичдэг. Гэхдээ хүний мууг үзэж, муухай хэлэх гэж биш.
Сошиалд бүх нийтээрээ хөтлөгдсөн энэ үед нийгмийн нүд, чих болсон сэтгүүлчид бурууд нүд хурц байх ёстой гэж боддог.
Катя та олон зуун мянган дагагчтай хүний хувьд цаашид нийгмийн сүлжээнд зөвхөн амин хувийн ашиг хонжоо хайх биш, 400.000 гаруй дагагчаа хүндэлж, хүүхэд, залууст зөв үлгэрлэлтэй байгаасай гэдэг үүднээс санаа зовинон бичлээ. Ухаарна биз.
И.Отгонжаргал
yag hemneer bsan zuiliig bichjee. arai l buduuleg, muuhai bgaad bgaa. hichneen uuriinhuu oron zaid yug ch yaj hiih ni hunii erh ch gelee uilchluulegchidee hundelj uuriig ni dagdag olon myngan dagagch nartaa zuv ulger duirailliig haruulmaar bnaa. hamgiin gol ni nylh zulzagtai bj joohon nambtai bmaar ym. hun bur l eej boltson hurhun geed chadah ydhaaraa hairlaad ,uhuurduud ,eviileed bhad neeh muuhai buduuleg soyolgui nahaalnii bgaa. ger oron ,ajil turuldeerei l tiim bdiin bgaaz. tumendee joohon hundleltei handaj hel yriandaa anhaarai. busdaaraa bol dajguiee amjilt husie