О.Билгүүн: Хуцалгүй наадхаа хурдан хийгээд өгөөдөх гэж доромжлууллаа
Загвар өмсөгч О.Билгүүн “Food station”-н бизнес эрхлээд жил гаруйн нүүрийг үзэж буй билээ. Тэрбээр өөрийн энэхүү бизнесээ түгээн олон салбартай болохоор ажиллаж буй.
Тэгвэл тэрбээр өөртэй нь хэцүүхэн ааштай үйлчлүүлэгч таарсан талаар ийн бичжээ.
Би өлсөөд ууртай байна шүү Хуцалгүй наадхаа хурдан хийгээд өгөөдөх гэж доромжлууллаа. Тэгэхээр нь аятайхан харьцана уу гээд хоолоо өгөхдөө жаргаж идээрэй гээд өгтөл хогийн сав руу ууртай шидээд явчихсан /мөнгөө ч төлөөгүй/ Дөнгөж төрсөн нялх хүүхэд бас эхнэртэйгээ явж байсан эцэг хүн…
Үйлчилгээний байгууллага ч гэсэн үйлчлүүлэгчээсээ хүндлэл авах ёстой. Хүндлэхгүй бол хүндлэхгүй! Дуугүй өнгөрөх шаардлага байхгүй хэмээжээ.
Сэтгэгдэлүүд