шар мэдээ

Н.Номтойбаяр: Би Оксфордын их сургуульд сурч байгаа. Одоохондоо юун улс төр

Таны сэтгэгдэл
Улсын дээд шүүхийн намын жагсаалтын гуравт бичигдэж байгаа Монголын ногоон нам Н.Номтойбаяртай хэлэлцээр хийж байгаа гэх мэдээлэл гараад байна. Олон нийтийн дунд, 2024 оны сонгуулиар Н.Номтойбаярт МАН-аас нэр дэвших мандат олгох эсэх нь эргэлзээтэй байгаа учраас өөр нэг сонголт болгож Монголын ногоон намыг сонгож байгаа гэсэн мэдээлэл цахим орчинд тараад буй. Харин энэ талаар Н.Номтойбаяр хэвлэлд тодруулга өгсөн байна. -Таныг Монголын ногоон намыг худалдаж авсан. Улс төрд эргэн ирнэ гэсэн мэдээлэл байна. Тайлбар хэлээч? -Дээд шүүх дээр бүртгэл нь байгаа. Тэндээс мэдээллийг нь харж болно. Би Оксфордын их сургуульд сурч байгаа. Одоохондоо юун улс төр. -Худалдаж аваагүй гэсэн үг үү? -Нам худалдаж авч болдог юм уу? НАМЗХ-ны ерөнхийлөгч асан Н.Номтойбаяр улс төрд эргэн ирэх асуудалд өөрөө үгүйсгэсэн тайлбар хэлж байгаа ч  улс төрийн хүрээнд Монголын ногоон намыг авахаар яриа хэлэлцээний түвшинд яваа гэсэн мэдээлэл гараад буй.
375
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл