МҮОНТВ-ийнхэн маркетингийн ажилтан бүсгүйгээ хурган даргын өмнө хүчээр бүжиглүүлж архи уулгасан уу
МҮОНТВ- Маркетингийн ажилтан С.Минсэл:
Ам нээвэл уушги нээ гэж. Би ч бас шүгэл үлээмээр байна!
Анх Алтанцэцэг гавьяатыг албаны дарга болоод ирэхэд маш их баярлаж байж билээ. Яагаад гэвэл эмэгтэй хүн болохоор нь. МҮОНРТ-н маркетингийн албанд ажиллаад 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байсан.
Алтанцэцэг эгчийг өмнөх албаны даргатай маань ах эгч нар харьцуулаад л дуучин гэж цоллоод хэн ч энэ хүний юу хийж бүтээж байгааг үнэлээгүй. Маш богино хугацаанд би лав сайхан л гар нийлж ажилласан.
Бүүр хийж бүтээсэн ажлыг нь албаар бусниулж байхыг нь харах үнэхээр харамсалтай л санагдсан.
Зөвхөн миний мэдэж байгаагаар манай Маркетингийн албаны хуучин даргын идэж уусан гэхэд л Тв- тэй бартер хийгээд л дуртай газар pуугаа нисчихдэг. Удирдах албан тушаалтнууддаа мэдэгдэхгүйгээр. Мэдээж уран бүтээлчдийн хийсэн нэвтрүүлэг болон эфирийн цагаараа өрийг нь төлнө..Би одоо өөрөө дотор нь ажилладаг тооцоо нийлдэг болохоороо сайн мэднэ.
Анх ажилд ороод удаагүй байхад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гээд газрынхаа 10 хүнтэй нэг ресторанд орсон. Эхлэл мэдээж гайхалтай. За манай тэр минь, энэ минь гээд л…
Эхний хундага бла2 “уучлаарай би уухгүй ээ”гэтэл албаны дарга маань нэг том харав. Бөөн хөл хөөрцөг болж хорвоогийн хамгийн сайн хүний дүрд тоглоод байж байснаа “Та нарт мэнд хүргэх гээд манай ах ирлээ” гээд нэр бүхий төрийн өндөр албан тушаалтай хүнийг дагуулаад ороод ирсэн.
Тэгснээ Минсэлээ- #босоод ир #бүжиглэе гэж хэлэхээр нь “Үгүй ээ баярлалаа” гээд эелдэгээр татгалзтал “Архи ууя гэхээр уухгүй, тоглоом шоглоом даахгүй, бүжиг дуу ч байхгүй” гээд чанга дуугарахаар нь айсандаа цочоод л боссон.
Тэгээд 10 хүний нүдэн дээр (10 уулаа намайг нүдэнд нь нулимс цийлэгнээд суухыг харсан. Гэрчилнэ дээ. Тэр үед байсан хүмүүс ) бүжиглэж байхдаа чихэнд “Манай ахыг очоод #бүжиглүүл” гэхээр нь “чадахгүй ээ би ширээний хүүхэн биш” гээд л хэлээд тавьсан. Гар чанга атгаад “Чамайг энэ байгууллагад үлдэх эсэхийг би шийддэг шүү. Аятайхан байгаарай. Буруу л харьцаад байна даа” гэж инээж байхдаа #сүрдүүлсэн үгэнд нь “Энэ бол ажлын байрны дарамт шүү та намайг танихгүй хүнтэй хүсэхгүй байхад бүжиглэ гэж хүчээр тулгаж болохгүй” гэж хэлээд бушуухан сууж билээ.
Хэлтэй амтай тулдаа л тэр дарамтнаас өөрийгөө авч гарсан гэж боддог. Тухайн үедээ уйлмаар л санагдсан. Дарга болохоор ийм муухай байдаг юмуу. Хар багаасаа ТВ-ээр үзэж өссөн MNB гэсэн 3 үсэгний буянд бид бүхний танил болсон нэртэй сүртэй хүмүүсийн муухай нь муухай л хүн байдаг юм байна гэж бодсон доо.
Би айлын эрхэм нандин охин үр болж мэндлээд бүх хүний хайранд умбаж өсчихөөд ажилчин анги болсныхоо төлөө харгис сэтгэлтэй ( өөрсдөө ч над шиг хүүхэдтэй ш дээ )ах нарын авирыг тэвчиж амьдрах юмуу?
Залуу хүн байхаараа л, дөнгөж шинэ ажилтан, ажлын гараагаа эхлэж байгаа хүн байхаараа л даргын хий гэсэн болгоныг хийнэ гэж юу байхав дээ.Тэр тусмаа хүссэн болгоныг нь өөрөө хүсээгүй байж хийх юм уу? Өөрийнхөө үзэл бодол итгэл үнэмшилдээ үнэнч байх хэрэгтэй биздээ. Би цаашаа ажиллана амьдрана.
Амьдралын ажлын гараагаа муухай эхэлж насан туршдаа сэтгэлийн шархтай амьдарч ажиллаж явахыг хүсэхгүй л байна. Дотоод булхайгаа түмэнд дэлгэлээ Хувийн асуудлаа ярилаа гээд маргааш намайг дарамтлаж ч магадгүй юм гэхдээ би огт худлаа яриагүй, хулгай хийгээгүй харин ч энэ байгууллагад шинээр хийгдэж буй төсөл хөтөлбөр бүрт юу хийж чадах бүхнээрээ дэмжиж хамтарч ажилладаг болохоор нүүр бардам байна.
Залуу хүн, шинэ ажилтан байлаа гээд тархи толгой нь ажилладаггүй, үг дуугарах эрхгүй гэсэн үг биш шүү дээ ах эгч нар минь..
Үүнээс гадна байгууллагын мөнгөөр аялсан зугаалсан, гэрээ тохьжуулсан, хувийн дансандаа авсан хүмүүсийн баримт нь байхад энэ нь яагаад хууль бус биш энгийн зүйл шиг байгааг бүр их гайхдаг шүү.
МNB-маркетингийн албаны ажилтан С.Минсэл.
Энэ хүмүүс чинь цэцэрлэгийн хүүхэд цаашаа болцым биш үү. Өөрөө гараад явахгүй юу хийгээд дуртай царайлаад суугаад бсым бол хаха. Мэдэхгүй2