шар мэдээ

О.Дөлгөөний 32 насны төрсөн өдөр тохиож байна

Таны сэтгэгдэл
Анх үзэгч олноо Мөрөөдлийн театрын жүжигчин О.Дөлгөөн гэдгээр танигдан оюутны ширээнээс олон тайз, дэлгэцийн бүтээлд тоглосон авъяаслаг жүжигчин билээ. “Амьдралд тавтай морил” киноны Золоогийн дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн жүжигчин бүсгүй 1990 оны энэ өдөр мэндэлж энэ жил 32 нас хүрч буй аж.
Дэлгэцийн бүтээлд харагдах тэрбээр “Хайрын эрэлд”, “Амьдралд тавтай морил” зэрэг кинонд тоглоод амжсан. Харин сүүлийн үед “Мөрөөдлийн театр”-ын хэд хэдэн жүжигт тоглож, тус театрт гэрээт залуу жүжигчнээр ажиллаж байсан.
Харин одоо бол тэрбээр туршлагатай нэгэн болж, АНУ, Англи, Казакстан, Үзбекстан, Австрали зэрэг орнуудын хамтран бүтээж буй “Доголон төмөр хаан” буюу “Tamerlane” кинонд Монгол гүнжийн дүр бүтээсэн.
О.Дөлгөөний хувьд  “Тамгагүй төр” жүжигт Гүргэл хатны дүрийг бүтээсэн. Тус жүжиг Английн нийслэл Лондон хотноо “The Mongol Khan” нэртэй, шинэчилсэн тавилттайгаар тоглогдох гэж буй. Жүжгийн бэлтгэл ажил ч мөн хэдийнэ эхэлжээ.
474
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл