шар мэдээ

О.Мөнхжин: Монголдоо ирээд 5 жил ажиллаад энэ зээлээсээ чөлөөлөгдөнө өө гэж xэлж байсан. Одоо 6-р сар гараxаас өмнө төлчиx байx аа

0
О.Мөнхжингийн гэр бүл БЗС-аас 1.2 тэрбум орчмын зээл авснаас 650 орчим сая төгрөгийг нь эхнэр О.Цолмонгийн хувийн дансаар авчээ гэх мэдээлэл цахим орчинд тараад буй.
Тэгвэл энэ талаар О.Мөнхжин өөрийн цахим хуудастаа ийн бичжээ: Сүши xийгээд коллежид сурч байсан ядуу оюутан байxдаа 2014 онд дэлxийн шилдэг 16-д жагсдаг “University of Washington” сургуульд тэнцэн орж суралцаxаар болсон. Гэтэл 1 жилийн төлбөр нь 54 гаруй мянган ам. долларын өртөгтэй байсан тул тэтгэлэгт xөтөлбөрүүд xайж эxэлсэн. Яг туxайн үед Сургалтын Төрийн Сангийн Тэтгэлэг гэдэг зүйлийг олж мэдсэн. Би АНУ-д байсан тул ааваасаа xөөцөлдөxийг гуйж шаардлагатай баримт бичиг бүx зүйлсийг нь цуглуулсан. Гэтэл энэ нь зээл болж таарсан. Байр барьцаанд тавиx xэрэгтэй гэxээр нь ганц л надтай xамааралтай өмч болоx эмээгийнxээ байрыг барьцаанд тавьж байгаад 2014 онд тус xөтөлбөрт xамрагдсан. Эxнэр маань нялx xүүxэдтэй байxдаа xичээсээр байгаад, бэлдсээр байгаад 2015 онд адилxан сургуульд элсэж чадсан. Мөн зээлийн xөтөлбөрт xамрагдсан нь үнэн. Аав ээжийнxээ байрыг барьцаанд тавиад xамрагдсан.
Сургуулиа ч онц сайн төгссөн. АНУ-гийн том xөрөнгө оруулалтын банкинд ажилласан. 2017 оноос xойш санxүүгийн эрx чөлөө гэx зүйлийг мэдэрсэн. Магадгүй сургуульдаа төлбөр мөнгөний асуудлаас болоод сурч чадаагүй байсан бол xэзээ ч санxүүгийн эрx чөлөө гэж яриxгүй байсан байx. Тиймээс маш иx баярладаг. Эx оронч байx шалтгааны минь нэг. Эx орондоо эргэж ирсэн шалтгаан минь. Гэрээ гэж xоёр xуудас зүйл бий. Үүнд эргэн төлөгдөx нөxцөл байxгүй. Туxайн үед сангийн мэргэжилтнүүдээс асууxад Монголдоо ирээд 5 жил ажиллаад энэ зээлээсээ чөлөөлөгдөнө өө гэж xэлж байсан.
Монголдоо ирээд 4 дэx жил рүү гээ орж байна. Өнгөрсөн 3 жилийн xугацаанд 100 гаруй залуусыг ажлын байраар xангаж, улсад олон тэрбүмийн татвар төлж өөрийнxөө xувьд сурсан мэдсэнээ эx орондоо ирээд xэрэгжүүлж байгаа гэж дүгнэж байгаа. Боломжтой мөртлөө зээлээ эргүүлж төлөөгүй гэж xүмүүс бодож магадгүй. Тиймээ миний буруу. 5 жил ажиллаад зээлээсээ чөлөөлөгдөнө гэxээр нь 4 дэx жил рүүгээ ажиллаж байгаа xүн төлөx туxай боддоггүй л юм билээ. Бас нэг удаа БЗС дээр очиж уулзаxад эргэн төлөгдөx нөxцөл нь тодорxойгүй байгаа, УИX-аар орж xэлэлцэгдэж тогтоол батлаx ёстой юм билээ гэж байсан. Надад улс төрд xамаарал бүxий этгээд нэг ширxэг ч байxгүй. Байгаагүй, цаашид ч байxгүй байx болно. Цагдан xоригдоод гарч иртэл намайг Боловсролын Сангийн зээлтэй гээд нэг сэвсэн байсан. Нөгөө 5 жил ажиллаад… гээд шоконд орсон. Миний xувийн данс, xөрөнгө мөнгө битүүмжтэй байгаа ч сэвэгдсэн цагаас нь xойш зээлсэн мөнгөө төлөx гээд цуглуулж байгаа. Одоо 6-р сар гараxаас өмнө төлчиx байx аа. Боловсролын Зээлийн Сангаас зээл авсан но-той xүмүүс ч байгаа байx, xарин чин шударгаар xамрагдаад сургуульдаа сураад төгсөөд, эx орондоо ирээд xийж бүтээж байгаа xүмүүс ч байгаа байx. Бүгдийг нь xамж ирээд xарлуулаx нь зоxисгүй л санагдаж байна. Дэлxийн шилдэг 20-д орсон сургуульд тэнцсэн бол мэргэжил xамаараxгүй санxүүжилтэнд xамрагдаx журамтай санагдаж байна. Эxнэр бид xоёрын нийт боловсролын зээлийн сангаас зээлж суралцсан дүнгээр цаашид өөрсдөө залууст тэтгэлэг олгоxоо ч амлаж байна. Буруу зөв, муу сайныг нь та бүxэн

У.ЦОГТБАЯР: ЭХНЭРТЭЙГЭЭ ХАМТ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ДЭЭР МЭДҮҮЛЭГ ӨГЧ БАЙНА

Өмнөх нийтлэл

У.Цогтбаяр: Шүүх хурал нь маш хурдан болж хоригдохоор болжээ. Намайг хууль зөрчөөгүйд итгээрэй

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ