шар мэдээ

Ч.Лодойсамбуу: Тиймээ, ийм юман дээр бол хэлж байгаад өмөөрнө

0

Амралтын өдрүүдээр БЗС-с зээл авч суралцсан эрх мэдэлтнүүдийн хүүхдийн мэдээллүүд цахим орчинд тарж иргэдийн бухимдал үүсгээд байгаа.

Үүний дунд Боловсролын яамны сайдаар ажиллаж байсан эрхмүүд ч холбогдоод авсан бөгөөд одоогийн АН-н дарга Лу.Гантөмөр охиноо энэ тэтгэлэгт хамруулан зээлээр сурсан гэх шүүмжлэлд өртөөд буй. Тэгвэл түүнийг сайд байх үед Боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ч.Лодойсамбуу түүнийг өмөөрөн ийн бичжээ.

Лу.Гантөмөрийг өмөөрлөө, суга, үс юу юу ч гэнэ вэ. Тиймээ, ийм юман дээр бол хэлж байгаад өмөөрнө. Уг нь мань мэтээр өмөөрүүлээд байх юмгүй цагаан дээр хараар бүх зүйл тодорхой байгаа юм.

1.Гантөмөрийн Хулан Дэлхийн шилдэг эхний 10 сургуулийн нэгд Мэдээллийн технологийн чиглэлээр сурах урилга авч элссэн. Энэ бол тэр зээлийн аль ч шалгуурыг хангалттай давсан гэсэн үг.

2.Тэгээд 2018 оны 12-р сард төгссөн.

3.Төгсөж ирээд Монголдоо ирж тогтсон хугацаанд ажиллаагүй тул зээл нь ТЭТГЭЛЭГ бололгүй зээл хэвээрээ үлдсэн. Тиймд суралцаж төгссөнөөсөө хойш 5-7 жилийн дотор мөнгийг буцааж төлөх ёстой.

4.Огт төлөөгүй биш өнөөдрийг хүртэл талыг нь төлчихсөн. Төлсөөр ч байгаа. Заавал төлж дуусгах ёстой хугацаа нь хамгийн наад талдаа 2024 он.

5.Аудитын тайлан дээр нэг нэхэмжлэхээр олон удаа гүйлгээ хийсэн гэдгийг нэг удаа авах ёстой мөнгийг олон удаа авсан мэтээр зориуд дэгсдүүлж мэдээлсэн. Нэхэмжлэх дээр байгаа нэг дүнг хэд хувааж төлөхдөө нэг нэхэмжлэхээ л ашиглана. Энийг ямар ч нягтлан хэлээд өгнө.

6.Хувийн данс руу нь шилжүүлээгүй. Удахгүй тэр дансны гүлгээний мэдээллүүд ил болох байлгүй.

7.Хулан нь Гантөмөрийн охин болохоор бусад хүүхдүүд шиг “Би дэлхийн шилдэг сургуульд өөрөө тэнцээд, тэтгэлэг, зээлийн шалгуур хангаад өөрөө төлбөрөө олсон” гэж өөртөө бардам хэлээд алхах эрхтэй. Гантөмөрийн охин болохоор чи тэгэж болохгүй гэж дайрах нь харин ч бид өөрсдөө боломжийг нь хулгайлж байгаа хэрэг болно. БОЛОМЖ гэж бүгдийн өмнө байх тэгш гарааг хэлдэг болохоос бүх хүнд тэнцүү аягалах бэлэн хоолыг хэлэхгүй.

Жүжигчин Амгаланбаатар:Эх орныхоо энд байгаа царайг хар, бид хоёрын өгзөгнөөс хэд дахин хэцүү байна

Өмнөх нийтлэл

У.Цогтбаярыг гэр бүлдээ агсам тавьсан хэргээр шалгаж байгаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ