шар мэдээ

Х.Нямбаатар: Би улсын зардлаар гадаад яваагүй. Гудамжинд гахайн дотор махаар хийсэн хоол идэх буруу юм уу

Таны сэтгэгдэл
Цахим орчинд Хууль зүйн сайд Х.Нямбаатарын Япон улсад сүмо бөх үзэж, Солонгос улсад гудамжны хоолны газарт хооллож буй зураг, бичлэг тархсан. Тухайн асуудлаар Масс.мн сайт Хууль зүйн сайд Х.Нямбаатараас тодруулжээ.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар: “Би шувуу ажиллагааны хүрээнд гадагшаа явлаа гэсэн ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Миний Солонгос улсад байсан бичлэг интернэт орчинд яваад байсан. Тэр бол 4 сарын 8, 9-ний өдрүүдэд Сөүл хотод Ардчиллыг дэмжигч орнуудын II чуулга уулзалтад ороод амралтын өдрөөрөө охинтойгоо гудамжны хоол буюу гахайн дотор гэдэс идээд сууж байсан. Манай охин солонгост сурдаг юм.
Япон явахад бол улсын ажлаар яваагүй эмнэлэгт үзүүлэх яаралтай эрүүл мэндийн шалтгаан байсан учир явсан. Их аварга надад сүмо бөхийн урилга бэлэглэсэн учир тэнд очихдоо сүмо бөхийн барилдааныг үзсэн. Би хүн юм чинь хоол идээд юм үзэж болно биз дээ? Би улсын зардлаар ерөөсөө яваагүй” гэв.
610
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл