шар мэдээ

О.Билгүүн: ЭРЭЭН – ЗАМЫН ҮҮДИЙН ҮНЭН ТӨРХ

0
Уг нь Хятад улс бидэнд сайхан байшин бариад өгсөн боловч “Бид хөдөөнөөс явсан ч хөдөө биднээс явсангүй” гэдэг үг санаанд оров. Тэр зохион байгуулалтгүй хүн тээвэр, хэрүүл, зодоон, хилээр шалтгаангүй орилолдож гүйж нэвтэрч байгаа нь бүүр яг хэвээрээ шүү. Алалцаад л гүйлдээд байх юм. Ер нь тийм ч байлгаж чадаж байна л даа тэр дээр байгаа хэдэн нөхөд нь. Нөгөө 69 нь явахаа больж хэдэн жолооч нар нь явуулын карго болсон гэж буу халж байна.
Тэгээд автобус гаргаад юу өөрчлөгдөв гэж асуулаа л даа?! Тэгсэн өө нөгөө сайхан таньдаг ажил, таньдаг санаа ххэ. Эндээс нэг УИХ-н гишүүн нөхөр гарсан юмаа даа. Тэгсэн тэрний компани нь болж таарлаа. Тэгээд л жилдээ эндээсээ хөөрхөн хэдэн цаас олдог юм байна. Бас болоогүй бүүр хот, орон нутгийн тээврийг хүртэл базах гээд хэдэн амьдралаа зогоож байгаа таксины жолооч нараа замын цагдаа, авто тээврийн хяналттайгаа нийлж байгаад зогсоож торгоод балбаж өгч байна. Тэрүүгээр нь ч бас миний бие явсан юм. За тэгээд өшөө сайхан сонин хачин асууж гарлаа л даа Хэрэгт дуртай мань яахав боломж олдсон дээр нь мэдэж аваад мэдээлэл хүргэхэд юу нь буруу байхав. Нийт 30 гаран автобус гардаг юм байна. 10 аад нь 3-н Монгол компанийх 20 оод нь Хятад талынх гэнээ. Тэр 3 компани нь УИХ гишүүн Дэ*******, Хилийн дарга, засаг нтрийнх нь юм байхөө.
Өдөрт 1 удаа л гарч ордог нийт 45 хүний суудалтай автобус хүний 50¥ юм байна. Тэгээд Монгол компани нь ашгаа Хятадтай 50/50 хуваадаг гэнээ. Хятад автобус нь харин Монголд 10% л татварт нь өгдөг гэнээ. Бас л хаа хаанаа дээрэлхэж, дарлаж байгаа шүү ххэ.
Хэдэн нутгийн иргэд нь үнэндээ л хэцүү амьдарч байнаа. Хөлс баастайгаа хутгалдаад хоолныхоо төлөө 30¥ дээр алалцсаар өдрийг бардаг юм байна. Төв нь гэж шороогоороо, яг хэвэндээ. Үнэхээр сэтгэл байсан бол аль хэдий нь өндийгөөд ирэх боломж байсан хэдий ч тэгэхийг үнэндээ хүсэхгүй байгаа нь тодоос тод мэдрэгдлээ. Боомт хот байгаад ч нэмэр алга даа чааваас.
Эрээн рүү ч хүн явахаа больж хов хоосон авах ч юмгүй газар болсон байна лээ. Манайхан ТУРК-г дайлаар морддог болсон сурагтай. За нэг иймэрхүү л сонин хачинтай яваад ирлээ дээ мань хэд чинь  

Жүжигчин Т.Бархүүгийн гэр бүл бэлэг тараана гэх ХУУРАМЧ мэдээ 8000 шэйр авчээ

Өмнөх нийтлэл

Жүжигчин Цогтоо хотын дарга Сумъяабазарыг МАХАН ТОЛГОЙТ гэв

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ