шар мэдээ

Жүжигчин Т.Бархүүгийн гэр бүл бэлэг тараана гэх ХУУРАМЧ мэдээ 8000 шэйр авчээ

Таны сэтгэгдэл
Жүжигчин Т.Бархүүгийн гэр бүлийн нэрийг ашиглан “бэлэг тараана” гэх хуурамч мэдээллээр 8000 гаруй шэйр аваад байна Мөнгө, бэлэг, машин, утас өгнө гэх мэдээллүүдийг идэвхжүүлсэн, цааш түгээсэн хэрэглэгчдэд “Хосын жор хуудас” гэх хуурамч мэдээллээр хандалт авсан пэйжээр оруулсан дараа дараагийн постууд харагддаг болно. Энэ үед хувийн мэдээллийг авахыг санаархсан бүртгэл хийлгэх, зөвхөн чатаар харилцах замаар хуурч мэхлэн эдийн засгийн хувьд хохирол учруулах зэрэг сөрөг үйлдэл хийх боломж тэр хэмжээний хүнд хүрнэ гэсэн үг. Үнэгүй зүйл, шэйр хийх төдийд авна гэж итгэсэн бэлэг, мөнгөний төлөө өөрийгөө болон бусдыг цахим залилангийн хохирогч болгох эрсдэлтэй алхам бүү хийгээрэй.
TЭнэ мэдээллийн талаар жүжигчин Т.Бархүү өөрийн цахим хуудастаа сэрэмжлүүлэг болгон бичихдээ, БОЛГООМЖИЛНО УУ!!!!!!!! ЭНЭ АРАЙ ДЭНДЭХ ЮМАА. ХҮНИЙ НЭР БАРЬЖ ЛАЙК ЦУГЛУУЛЖ БАЙНА ШҮҮ. ИЙМ ХУДЛАА ЮМ ЯВААД БАЙНА. ИТГЭЭД БАЙГАА ХҮМҮҮСТ АНХААРУУЛЖ БАЙНА. хэмээж байсан билээ.
377
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл