шар мэдээ

Дуучин Амархүү Нараг хулгайн хэргээр цагдаад өгчээ

0

Урлагийн салбараас илүүтэй цахим орчинд идэвхитэй байдаг дуучин Нара сүүлийн үед хувийн бизнес хийгээд завгүй яваа. Нэг хэсэг сонгуульд хүртэл нэр дэвшиж явсан тэрээр өөрийн твитер хуудаснаа хулгайд сэрдэгдснээ жиргэжээ.

Түүний ажлуулдаг Солонго рестораны нээлтийн үеэр дуучин Амархүү хөтлөгч Чойжоог зодож гэмтээсэн тухай хэвлэлүүд онцолж байсан. Тэгвэл энэ үеэр дуучин Амархүүгийн утсыг дуучин Нара авсан хэмээн цагдаад гомдол мэдүүлсэн гэнэ.

Энэ тухай дуучин Нара: “СБД-ын цагдаагаас надруу ярив. Ирж мэдүүлэг өгнө үү гэнэ. Манай “Солонго” рестораны нээлтийн үеэр Дуучин Амархүү нээлтийн арга хэмжээ хөтөлж байсан Чойжоог цус нөжтэй нь хутгаж явчихаад намайг бас утсыг нь хулгайлсан гэж мэдүүлэг өгсөн гэнэ. Би тэрний утсыг хулгайлаад л тэ” гэжээ.

www.Seen.mn

Сарыг тойрох анхны аялалын зорчигч нь Японы тэрбумтан болохыг SpaceX зарлалаа

Өмнөх нийтлэл

Модель Э.Оюунбилэгийн олноос нууцалхыг хүссэн гэрэл зурагчин найз залуу /Фото/

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ