нийгэмОнцлох

Ука хочит Л.Алтанхуягийн гэмт бүлгийн этгээдүүдэд бусдыг дарамтлах захиалгыг эмэгтэй хүн өгсөн байжээ

0

Удаа дараа ял эдэлж байсан этгээдүүд бүлэглэн бусдын захиалгаар иргэн “Б”-д хүч хэрэглэн танхайрч бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан ноцтой гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Ука хочит Л.Алтанхуягийн бүлгийн
– Хулнаа хочит Хулансамбуу нь
– Цэнгэл хочит Б.Батцэнгэл
– Уугаа хочит Б.Ууганзаяа нартай бүлэглэн
Э.Сумъяажаргал /эмэгтэй/-ын захиалгаар 2022 оны 12 дугаар сард иргэн “Б”-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд аваачиж, улмаар эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулжээ.

Мөн зодох үедээ бэлгийн дур хүслээ ёс бусаар ханган хүчиндэж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, бие болон сэтгэл санааны хохирол учруулсан байна.


Улмаар түүний эд хөрөнгийг захиалагч этгээдэд хууль бусаар шилжүүлсэн хэргийг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Тус хэрэгт 15 этгээдийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.8, 2.10 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.
Энэ мэт бүлэг этгээдүүдийн онц хэрцгий үйлдлүүд илэрч олон нийтийг цочролд оруулсаар байна.

Оюунлаг сургуулийн 1-р ангид элсэн суралцах сурагчдын “Цахим бүртгэл” эхэллээ

Өмнөх нийтлэл

ЭМГЭНЭЛ – СҮХРАГЧААГИЙН ЖАЛБУУ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм