шар мэдээ

Т.Дэлгэрмөрөн: Буян Жагаа ахыг, Ааваа энэ юун хүн юм бэ урлагийн ах юм уу гэнэ ээ

0

Энэ жилийн баяр наадмын хаалтын оройн шоу тоглолтыг ХҮЙ ДОЛООН ХУДАГ-т зохион байгуулахаар болсон бөгөөд БУЯН компанийн захирал Б.Жаргалсайхан тус арга хэмжээг зохион байгуулахаар зэхэж буй аж.

Харин зохион байгуулалтын ажлын хэсэгт дуучин Т.Дэлгэрмөрөн багтаж байгаа бөгөөд тэрбээр энэ ажлын бэлтгэлийг ярилцахаар Жаргалсайхантай уулзсан талаараа ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, Ааваа энэ юун хүн юм бэ урлагийн ах юм уу гэнэ ээ хахаха.
Шангриллад бид гурав уулзалдан өдрийн хоол идэж ажил ярьсан юм.Унаган хотын ах маань энэ жилийн төрийн их баяр наадмын шоу тоглолтыг Хүй долоон худаг-ийн дэнж дээр хийхээр болж байгаа юм байна.


Монгол түмнийхээ сэтгэлийг хөглөж нүд баясгах том шоу тоглолтыг хийхэд энэ хүний мэдлэг үүрэг хариуцлага аргагүй хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй.Учир нь тэр дэлхийн хүн төрөлхтөнд хүлээн зөвшөөрөгдсөн Boney M , Modern Talking , Scorpions , Филипп Киркоров зэрэг хамтлаг дуучдыг эх орондоо урин дуулуулж чадсан арвин туршлагатай хүн.

Тэгш 100н жилийн ой тохиож байгаа түүхэн арга хэмжээнд зориулж Буян Жагаа ах маань Солонгос улсын чадварлаг нэр төртэй хамтлагийг эх орныхоо хамтлаг дуучидтай нэгтгэн тоглуулах гэж байгаа мэдээг дуулгая даа.
Энэ их ажлын зохион байгуулагчаар уран бүтээлч миний бие сонгогдож , эх орныхоо түүхэн ойн арга хэмжээнд ахтайгаа нийлж энэ биеэ зориулах болсондоо баярлаж байна.
Одоо Зөөсий энэ ахынхаа тухай маш мундаг мэдлэгтэй болсон.

Дуучин Э.Төрмандах тайзан дээр coгтyy гapсандаа yyчлалт гyйлаа

Өмнөх нийтлэл

Загвар өмсөгч О.Уянга олон улсын TOP MODEL болжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ