шар мэдээ

Дуучин Э.Төрмандах тайзан дээр coгтyy гapсандаа yyчлалт гyйлаа

Таны сэтгэгдэл

Нийтийн дууны салбарт гэргийн хамтаар уран бүтээл туурвидаг уран бүтээлчид нэлээд олон байдаг. Үүний нэг бол дуучин Э.Төрмандах болон түүний эхнэр О.Гансувд юм. Аархал дуугаараа олноо танигдсан дуучин Төрмандах эхнэртэйгээ хамтарч уран бүтээл туурвидаг.

Тэгвэл дуучин хос энэ сарын эхээр болсон нэгэн тоглолтын үеэр үзэгчдээс багагүй шvvмжлэл хүртээд авсан билээ. Учир нь дуучин Төрмандах ээжүүдэд зориулсан тоглолтын тайзнаа багагүй xaлaaлтай буюу xaлaмцуу гарч дуугаа дуулжээ. Харин түүний энэ байдалд үзэгч олон бyxимдан урлагийн тайзаа хүндэтгээгүйгээс гадна олон зуун ээжүүдийн өмнө ийм байдалтай гарсанд эгдvvцээд авсан юм.

БИЧЛЭГИЙГ ДАРЖ ҮЗНЭ ҮҮ                                      

Харин түүний эхнэр Гансувд дуугаа чадмаг дуулан хань ижлээ эвгүй байдлаас эвтэйхэн аваад явж байгаа харагдсан. Тэгвэл дуучин хос өөрсдийн лайваараа уг үйл явдлын талаараа тайлбар хийжээ.

Э.Төрмандах: 6 сарын 1-нд Одонтой ээжийн тоглолт болсон. Уг үйл явдал дээр миний сэтгэл их хөдлөөд тийм үйлдэл гаргасан. Та бүхэнд жоохон эвгүй харагдсан бол өpшөөгээрэй. Мөн гадуур бид хоёрыг caлcaн гэж их cэвэгдэж байна. Бид хоёр caлж capнисан зүйл байхгүй. Үр хүүхдүүдтэйгээ үнэхээр сайхан амьдарч байна гэжээ.

5,924
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл