шар мэдээ

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Халуун хайранд өссөн та 2 минь бие биендээ болон бусдад хайр, хүндлэлээ зориулж гэрэл болон амьдраарай

0

Б.Жигжид сайдын зээ охин Б.Орхоныг хүмүүс комедиан Б.Батбилэгийн дүү гэдгээр нь сайн мэднэ. Түүний нөхөр болох  Б.Мөнхсайхан нь УИХ-ын гишүүн Б.Баярсайханы хүү билээ. Харин түүний аав болон ээж нь монголын олны танил эрхэмүүд чуулж үйлчлүүлдэг Digital dental office шүдний эмнэлгийн захирлууд юм.
Ш.Батцэнгэлийнх 5 хүүхэдтэй бөгөөд хамгийн том нь Комедиан Батбилэг билээ.

Харин 2 охин болох Б.Тэмүүлэн, Б.Орхон нар бол мөн л олны танил охидууд бөгөөд цахим ертөнцөд олон дагагчтай хүмүүсийн нэг юм.
Тэд бидний мэдэх олон реклам сурталчилгаа болон клип, кино бүтээлийн дүрээр танил болсон эмэгтэйчүүд.
Харин хамгийн бага 2 эрэгтэй дүү нь ихэр бөгөөд 10 жилийн сурагчид.

Б.Тэмүүлэн нь энэ жил Анагаахын их сургуулийг төгсөж байгаа бөгөөд ээжийнхээ мэргэжлийг өвлөж Шүдний эмч болох гэнэ.
Харин эгч Б.Орхон нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд түүний нөхөр нь УИХ-ын гишүүн Б.Баярсайхын том хүү.
Б.Орхон мөн л ээжийнхээ мэргэжлийг өвлөж авч шүдний эмчээ ажлаа хийхийн зэрэгцээ цахим орчинд олон дагагчтай тэрээр “Pose room” хэмээх өөрийн хувцасны дэлгүүрээ байгууллаад байгаа юм.

Залуу үзэсгэлэнтэй сайхан хосууд маань  өчигдөр буюу /2022.06.15/ ны өдөр ёслол төгөлдөр Нижгэр сайхан хуримын ёслолоо хийлээ. Б.Орхоны ээж өөрийн цахим хаягаараа дамжуулан ийн хэлжээ.

Хүний амьдралд тохиох хамгийн сайхан дурсамжит мөчүүд яах аргагүй хуримын ёслол байдаг. Ухаант сайхан үрсдээ азжаргал эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Гоёхон өдрийг санан санан сууна даа ээж нь хэмээн хэлжээ.

Ураг барилдаж буй хоёр гэр бүлийнхнийг уншигчид чамгүй сайн таних бизээ. Салбар салбартаа танигдсан эрхэм зочдоор дүүрэн баялаг  байсан. Тус хурим сүр дуулиантай болж өндөрлөсөн бөгөөд залуу хосууд хайр, ерөөл, аз жаргалд умбасан нэгэн үдшийг өнгөрүүлжээ.

Өрх гэрээ тусгаарлаж буй хосуудын хувьд хоёр охинтой. Хайр дурлалаа батлагаажуулан, аз жаргалтай гэр бүлийн тоог нэгээр нэмж буюу  залуу халуухан үзэсгэлэн төгөлдөр хосууддаа сайн сайхныг хүсье.

Харин Б.Баярсайхан гишүүн хүүхдүүддээ: Үр зулзаганууд минь үүрнээсээ нисч байна.

Халуун хайранд өссөн та 2 минь бие биендээ болон бусдад хайр, хүндлэлээ зориулж гэрэл болон амьдраарай хэмээн хэлжээ. Б.Баярсайханы анхны нөхөр нь 1990-ээд оны дунд үеийн сагсчин Отгонбаяр билээ.

Хожим Миеэгомбын Энхболдыг дагаж нийслэлд ажиллаж байсан төрийн албан хаагч, caгсчин Отгонбаяр Монголын сайхан бүсгүй 1995 оны мисс Б.Бүрэнжаргалтай учирч, Б.Баярсайхан болон хүүгээсээ тусдаа амьдрах болсон.

Харин 2000 онд Б.Баярсайхан өөрөөсөө дүүмэд залуутай учирч, гурван хүүхдийн аав ээж болон өнөр өтгөн аз жаргалаар бялхан сайхан амьдарч байна. Ингээд нийт уншигчдынхаа өмнөөс залуу хосууддаа болон гэр бүлд нь азжаргал хамгийн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

Монголын минь үрс айл өрх бүр гэрэл гэгэээтэй инээд хөөр азжаргалаар бялхсан эрүүл энх саруул сайхан байхын өлзийт сайхан ерөөлийг өөд өөд нь дэвшүүлэе. Үзэсгэлэн гоо сүйт бүсгүй эрхэмсэг сүйт залуун фото агшнаас хүргэж байна.

Импортын Хүнсний бизнесийнхнийг хянаж зохицуулахгүй бол дурын үнээ ш**даг гарууд их болжээ

Өмнөх нийтлэл

Солонгосын “АСАН” эмнэлэг эмчилгээгүй болсон монголчуудын мөнгийг “сааж” байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ