шар мэдээ

Хувийн амьдралаа үзэсгэлэн худалдаа шиг байлгахыг хүсдэггүй жүжигчин А.Гэpэлцэцэг үйл урлаад завгүй болжээ

0

Никитон хамтлагийн дуучин Батчулууны Нандин шүтээн клипэнд эpoтик дүр бүтээн шуугиулж явсан зоримог бүсгүй бол Маск продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг.

Нэг хэсэг чимээгүй болсон тэрээр 2 ихэр хүүхдийн ээж болоод амжсан бөгөөд олон медаль гардан авахдаа нууцлаг нөхрөө ч ил болгоод авсан. Урлаг соёл гэхээсээ илүү ар гэрийн амьдралдаа түлхүү анхаарах болсон тэрбээр сүүлийн үед үйл хийгээд тун завгүй байгаа бололтой. Өөрийн цахим хуудастаа урласан хөөрөгний дайлангийнхаа зургийг сонирхуулсан зургаа нийтэлсэн байв. Гэр бүлээ ихэд нууцaлдаг түүний өмнө нь нийтлэгдэж байсан ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна. 

– Урлагт хөл тавиад хэдэн жил болж байна вэ? Уран бүтээлийн гараагаа хаанаас эхэлсэн бэ?

– 2004 онд СУИС-ийг найруулагч, жүжигчний мэргэжлээр 4-р курсээ төгсөх гэж байхдаа нэг уралдаанд амжилттай оролцож “Шинэ үе” продакшны Б.Ариунболд ахаас “Манай хамтлагт орж ажиллаач ээ” гэсэн санал авсан. Тэр цагаас хойш хошин урлагийн салбарт ажиллаж байна.

– Хошин урлагийг шүүмжлэгчид олон байдаг. Бас залуу насных ч гэдэг. Энэ чиглэлээр явахад та өөрийнхөө авъяасыг нээж, ур чадвараа бүрэн гаргаж чадаж байгаа гэж боддог уу?

– Хүн нас нэмэх тусам суралцдаг гэдэг шиг би ажиллах бүрдээ нэг юм сурч авдаг. Би залуу хүн, өөрийнхөө зориг, хүч чадал, чармайлтаар ажиллаж байгаа. Урлагт нэн ялангуяа жүжигчин хүнд яг ингээд тоглочихдог, сурчихдаг гэсэн юм байдаггүй юм шүү дээ. Тиймээс би надаас гарч болох бүх авьяас чадвар, сэтгэл, хүчийг зарж ажилладаг.

– Ажил мэргэжлийн тухайд үлгэрлэн дурайдаг хүн бий юу?

– Үлгэрлэн дуурайна гэдгийг би эргэн тойрон дахь хүмүүсийн сайхан чанараас суралцах гэж ойлгодог. Тэр утгаараа би ажил, амьдрал дээр сайн чанаруудыг нь даган дуураймаар, суралцмаар олон хүнээр өөрийгөө хүрээлүүлсэн азтай хүн.

– Жүжигчин Гэрэлцэцэг бол Монголын хошин урлагийн чимэг болсон бүсгүй. Тиймээс бүсгүй хүний мөн чанарын тухай таны ойлголтыг сонирхмоор байна?

– Би бүсгүй хүний жинхэнэ мөн чанар ухаан, сэтгэлд нь оршдог гэж боддог. Мэдээж гадаад гоо сайханыг бүсгүй хүн бүрт б.урханаас харамгүй заяасан байдаг. Тиймээс дотоод гоо сайхнаа илүүтэй өнгөлөж өөрийнхөө ямар гайхамшигтай болохыг мэдрэх нь чухал.

– Та амьдралын үнэ цэнийг юунаас илүү мэдэрдэг вэ?

– Зoвлон үзээгүй хүн ж.аргаж буйгаа мэдэхгүй. Үүнтэй адил хүн үргэлж зoвж зүдрээд байвал жаргалын тухай ойлголтгүй болно. Тиймээс хүн амьдралын үнэ цэнэ, аливаа зүйлийн сайхан, м.уухайг агшин бүрээс мэдрэх боломжтой. Ер нь хүн жаргал, з.овлон хоёрыг ялгалгүйгээр хүлээж авах чадвартай л байх хэрэгтэй. Амьдрал гэдэг хaр цагааны хослол шүү дээ.

– Олны танил байх таалагддаг уу?

– Таатай сайхан зүйл зөндөө. Тухайлбал “21000” шoунд орж байх үед хүмүүс юмаа бараг л үнэгүй өгөх гээд байсан. Ард түмэн ингэж хүндэтгэлтэй хандана гэдэг урлагийн л буян шүү дээ. Мөн монгол хүн гэдэг үнэхээр өгөөмөр, уужуу, алсыг харсан бодолтой, хүн чанар сайтай, найрсаг байдагт нь баярлаж байлаа.

– Олны нүдэнд ил байхад х.эцүү үе байдаг байх, тийм үү?

– Яахав байна л даа. Гэхдээ х.эцүү гэж бодож явдаггүй дээ л байгаа юм.

Дуучин, жүжигчин Ганцэцэг хайртай залуугаа ил гаргав

Өмнөх нийтлэл

МУАЖ А.Долгор: Ер нь хүн эцэг, эхийнхээ сэтгэлийг зoвooхгүй л амьдрах ёстой юм байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ