шар мэдээ

Залуу бүсгүйтэй авахуулсан зураг нь жүжигчин Отгонбаярыг бyxимдуулав

0

37-р Точка олон ангит кинонд социализмын үеийн даргын хүүхэд Тулгатын дүрийг тултал бүтээсэн залуугийн талаар сонирхох охид бүсгүйчүүд олширсон гэхэд хилсдэхгүй. Уг бүтээлээс хойш олны танил болсон Р.Отгонбаяр Нийслэл хүүхэн кинонд тоглож өөрийн даруухан төрхөө харуулаад авсан.

Түүнийг  гэр бүлээсээ салсан хэмээх болов. Тэгвэл энэ нь үнэн бөгөөд гэр бүлийнхээ талаар ярих дургүй гэнэ. Тэрбээр ярихдаа, Миний хувийн асуудал хэнд ч падгүй шүү дээ. Харин миний бүтээсэн дүр олонд хамаатай байж болно гэв. Би өөрийнхөөрөө л амьдралаа авч явах гээд зүтгэж яваа энгийн нэгэн залуу.

Жүжигчний карьер маань одоо л эхлэх гээд л явж байна. Намайг Нийслэл хүүхэнд тоглосноос болж дүүтэй минь хардаж сэрдээд эхэлсэн. Олон нийт чинь ямар айхтар аймаар хэл амтай байдаг юм. Би энэ хэл амнаас хол байхын тулд гэр бүл салалтынхаа шалтгааныг олонд дэлгээд байх шаардлага байхгүй ээ хэмээж байсан.

Тэгвэл тэрбээр цахим хуудастаа оруулсан зурагнаас болж нэлээд олон хүн бyxимдуулсан бололтой. Учир нь тэрбээр залуу жүжигчин Номука буюу Alagaa&Nyamka нартай хамтран тоглодог бүсгүйтэй авахуулсан зургаа оруулснаас үүдэлтэй аж.

Харин түүний энэ зургаас тэднийг хайр сэтгэлийн холбоотой хэмээн яриа гарсан нь жүжигчин залууг бyxимдуулсан бололтой.

Жүжигчин залуугийн хувьд шинэ кино болох XOB БAЗAГЧ киноны нээлтээ тун удахгүй хийхээр зэхэж байгаа бөгөөд түүнтэй хамтран жүжигчин А.Туяа нарын жүжигчид тогложээ.

Харин залуу бүсгүйтэй холбогдсон хайр сэтгэлийн холбоо нь үнэн эсэх нь цаг хугацааны явцад ил болох буй за.

Х.Намуун: Огт хил гарч үзээгүй хүмүүсийг би ёстой гайхдаг

Өмнөх нийтлэл

Дуучин, жүжигчин Ганцэцэг хайртай залуугаа ил гаргав

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ