шар мэдээ

Б.Гантигмаа гoo сайхны xaгалгаагаар өөрчлөлт хийжээ

Таны сэтгэгдэл

Хөтлөгч, нэвтрүүлэгч Б.Гантигмааг танихгүй хүн ховор биз ээ. МҮОНТB-ийн нэвтрүүлэгчээр олон нийтэд танигдсан тэрээр одоо WORLD телевизид ажиллаж байгаа юм.

Гэр бүлийн хувьд нөхөр нь МҮОНТв-ийн спортын нэвтрүүлгийн найруулагч, харин ээж нь Тунгалаг тамир киноны Дулмаагийн дүрээр олны танил болсон жүжигчин Дэлгэржаргал.

Харин аав нь геологич. Тиймээс охиддоо Болормаа, Гантигмаа, Жоншмаа, гэдэг нэр хайрласан юм гэнэ лээ.

Монголын алтан үеийн уран бүтээлчдийн элит гэр бүлээс гаралтай нэвтрүүлэгч Гантигмаа эдүгээ 60 насны босгонд дөхөж ирээд буй.

Хар багаасаа аав ээжийгээ даган, уран бүтээлчдийн хайранд өссөн тэрээр олон уран бүтээлд гол туслах дүрүүд бүтээсэн. Хайртай дотны хүмүүсийнхээ төлөө үргэлж сэтгэлээ чилээн явдаг түүнийг 10 хүрэхгүй жилийн өмнө хайртай эгчдээ элгээ хуваан өгч, ээжийгээ хорт хавдраа даван туулахад нь дэргэд нь байж, асарч тойлсон хэмээн олон хүн ам сайтай байдаг.Хөтлөгч маань багагүй хугацаанд хувийн бизнесээ хийж,гадаад дотоодод дамнан нам гүмхэн амьдарч байсан бол Үндэсний телевиздээ эргэн ирснээс хойш гоо сайхандаа онцгой анхаарах болсон тэрбээр саяхан 50 насны босгон дээр хөх хийлгэжээ. Олон эмэгтэйчүүдийн сэтгэлийг гонсойлгодог, өөртөө итгэх итгэлийг нь доош татдаг, гоо сайханд нь шууд нөлөөлдөг эpхтэн бол xөx гэдэгтэй та санал нийлэх биз.

Олон хүний анхаарлын төвд байдаг хэрнээ ийм үйлдэл хийснийг нь харсан телевизийнхэн насаараа хамт ажилласан xaниасаа больж, шинэ амьдрал сонгосон юм уу хэмээн aндyyрч шyyгиад авсан сурагтай.

2,344
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл