шар мэдээ

Хууль зүйн сайд, Хотын дарга нар ГУДАМЖНЫ ХООЛ-р дайлуулав

Таны сэтгэгдэл

Food Station UB явуулын хоолны газрын үүсгэн байгуулагч, загвар өмсөгч О.Билгүүн цахим хуудаснаа Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нартай уулзсан талаараа нийтэлжээ.

Энэ тухай О.Билгүүн цахим сүлжээнд, Явуулын хоол үйлчилгээний Нийслэлийн дүрэм журам болон хууль тогтоомжийн хоорондын уялдааг нэг тийш нь болгож шийдсэн сайхан мэдээтэй. Хyyль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төсөл өргөн барьж, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Нийслэлийн явуулын хоол үйлчилгээний захирамж, шийдвэрийг хуулийн хүрээнд уялдуулан шийдсэн гэсэн байна.

Энэ нь явуулын хоолны үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч байгаа анхны тохиолдол болж байгааг О.Билгүүн онцоллоо.

ИХ ХОТЫН STREET FOOD реалити шоу тун удахгүй эхлэх гэж байгаа бөгөөд энэхүү ажиллагааны хүрээнд дээрх уулзалтыг хийж дарга нарыг тус шоуны нэгэн дугаартаа урьж оролцуулсан нь энэ аж. Шоуны ЯЛАГЧИЙН ШАГНAЛ ЯВУУЛЫН ГАЛ ТОГООНЫ БҮРЭН ТОНОГЛОГДСОН АВТОБУС юм.

2,232
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл