шар мэдээ

Дуучин С.Хишигжаргал: Ямар үйлийн үрээр “Зариг”-ийн Өнөрөөтэй нэг нэвтрүүлэгт ордог байнаа

3

“ТВ8” телевизээс “Аnuxai’s fitness show” реалити шоу нэвтрүүлэг зохион байгуулж байгаа билээ.

Уг нэвтрүүлэгт өөртөө хувьсал хийх зургаан бүсгүйн аялал бөгөөд бодибилдинг фитнессийн дэлхийн хошой аварга Анухай олон жилийн амжилтын туршлагатаа үндэслэн 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Энэхүү шоунд жүжигчин М.Намуунцэцэг, жүжигчин Т.Лхагвадулам, комедиан Н.Оля, сэтгүүлч Н.Өнөрцэцэг, жүжигчин М.Аззаяа, дуучин С.Хишигжаргал нар оролцож байгаа.

Чанга багшийн дор хатуу дэглэм барьж хүнд дасгал хийх ямар ч эмэгтэй хүнд хэцүү даваа юм. Бүсгүйчүүд шоуны эхний өдөр биеийн хэмжилт, хэдэн кг хасах хэдий хэмжээний булчинтай болох талаараа багшаасаа мэдээлэл авсан юм.

Энэ үеэр дуучин С.Хишигжаргал “Ямар үйлийн үрээр Зариг-ийн Өнөрөөтэй нэг нэвтрүүлэгт ордог байнаа” хэмээн хошигноод авав.

Өрсөлдөгч зургаан гишүүдээс хамгийн дотно байгаа хоёр нь С.Хишигжаргал, Н.Өнөрцэцэг нар бөгөөд нэгэнтэйгээ эв найрамдалтай, хүчтэй өрсөлдөж байгаа харагдав.

Энэхүү бие бялдар, сэтгэлзүйн тулаанд ялагч болсон нь 10’000’000 төгрөгийн эзэн болох гэнэ шүү. Ямартай ч зургаан үзэсгэлэнт дайчин бүсгүйчүүддээ амжилт хүсье.

Жүжигчин Б. Цэцэг БОАЖ-ын сайдыг TAAЛAВ

Өмнөх нийтлэл

Хууль зүйн сайд, Хотын дарга нар ГУДАМЖНЫ ХООЛ-р дайлуулав

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

3 Сэтгэгдэлүүд

  1. Саяхан л үхлээ хатлаа гээд байгаагүй бил үү?

    1. Harin thhh

  2. Харин тиймээ төгс боловсорсон хүн болж гэмээнэ холын зайнд зогсож баймаар л санагддаг шүү яаж ч бодсон нэг л биш шүү

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ