шар мэдээ

Tpaнcжeндер Анударь ТӨГӨЛДӨР ХУУРЧ мэргэжлээр СУИС-ийг төгсчээ

0

Трансжендер гэдэг бол өөрийн төрөлхийн хүйснээсээ татгалзаж, эсрэг хүйстэй болох нэг үгээр бол хүйсээ солиулах явдал билээ.Энэ нь эр, эм хүйсийн аль ч болж төрсөн цаанаасаа бие сэтгэл нь эсрэг хүйсийн хүн гэдгээ мэдрэх юм.

Манай улсад сүүлийн жилүүдэд олонд ил тод болсон хэд хэдэн олны танил трансжендерүүд бий болсон. Тэдний нэг бол Сүлдээ буюу Анударь юм.

Анх олонд танигдаж эхэлж байхдаа өөрийнхөө царай зүс, бие байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаг учраас хагалгаанд орох бодол байхгүй хэмээн ярьж байсан удаатай.

Гэсэн ч саяхан xexний xaгалгаанд орж эмэгтэй биеийн гайхамшгийг алдаршуулж xөxөө ил гаргасан зургаа цахим хуудаснаа нийтэлж олны нүдийг хyжирлаад авсан.

Цахим ертөнцөд олны танил цөөн хэдэн трансжендерүүд олны анхааралд байдаг нь үнэн. Тэдний үйлдэл бүр олон хүний анхаарлыг татдаг. Тэгвэл трансжендер Анударь их сургуулиа амжилттай дүүргэсэн байна. Тэрээр Соёл урлагийн их сургуулийг төгөлдөр хуурийн анги дүүргэсэн гэнэ шүү.

Төгөлдөр хуурч тэрээр өөрийн гэсэн уран бүтээлээ клипжүүлээд Youtube хуудсанд хүртэл байрлуулаад амжжээ.


Төгөлдөр хуурч Ц.Мөнхүлд тэрээр Tony Svld нэрээр тик ток хийдэг бөгөөд одоогоор 100000 орчим дагачтай. Мөн олон нийтийн сүлжээнд сонирхолтой бичлэг хийж , өөрийгөө таниулж яваа залуусын нэг юм. Эрэгтэй хүн ийнхүү эмэгтэй хүнээс ялгаагүй харагдах болсон нь шүүмжлэл дагуулж байгаа ч Сүлдээ өөрийнхөө энэхүү өөрчлөлтөд сэтгэл хангалуун байгаа аж. Тэрбээр өмнө ийм нэгэн ярилцлага өгч байжээ.

-Төгөлдөр хуур хөгжимтэй өөрийн тань амьдрал хэрхэн холбогдсон бэ?

-Би багаасаа төгөлдөр хуур хөгжимд дуртай хүүхэд байлаа. Анх намайг том гартай юм байна. Өөр хөгжим оролдож үз гэдэг байсан ч би “үгүй, би заавал энэ хөгжмийг тоглоно” гэж уйлсаар байгаад хичээллэж эхэлсэн. Өдийг хүртэл олон асуудал гарсан ч гэсэн тууштай байж, төгөлдөр хуур хөгжмөө хаяагүй. Одоо мэргэжил дээшлүүлэхээр СУИС-д сурч байгаа. Хажуугаар нь цагийн багш хийдэг. Цаашдаа мэргэжлээрээ ажиллаж, том амжилт гаргана гэж боддог.

-Тик ток дээр 100 мянган дагагчтай болсон байна лээ. Харин фэйсбүүк дээр өөрийг чинь пүүзний бичлэг хийлээ гэж олон хүн шүүмжилсэн. Та үүнийг харсан уу?

-Харалгүй яахав. Манай хамаатны ах пүүз зардаг юм. Би дүү нь юм чинь татгалзаж чадалгүй шууд бичлэг хийсэн нь үнэн. Харин Осоржаамаагийн бичлэг дээрх сэтгэгдлийг би бичээгүй. Миний нэртэй олон хуурамч хаяг байдаг. Тэр хаягнуудын нэгээр нь бичсэн юм байна лээ. Нэг өдөр фэйсбүүк орсон чинь л баахан юм болчихсон байсан. Манай монголчууд муу юм өлгөж авахдаа сайн юм болохоор тэр дор нь намайг гээд буруу ойлгож, элдвээр чичилж эхэлсэн. Би гэхдээ иймэрхүү зүйлийг тоодоггүй. Бүр орж уншдаг ч үгүй.

-Сошиал дээр өөрийн чинь тухай cөpөг мэдээлэл сайнаасаа олон байдаг. Бодит амьдрал болон компьютерын цаана байгаа Сүлдээ хоёрын дунд ялгаа бий юу?

-Миний тик ток дээр тавьсан бичлэгийг үзвэл тэр яг л Сүлдээ. Сэтгэл хөдлөл ихтэй, нээлттэй, хааяа галзуу солиотой юм шиг үйлдэл гаргадаг. Гэнэт гуниглаж, бас баярлана. Өдөрт 100 мянган удаа аашаа хувиргадаг гэж хэлж болно. Би хиймэл баг зүүдэггүй. Энийг минь ойлгох нэг хүн байхад ойлгохгүй хоёр хүн байдаг. Ойлгодоггүй хүмүүс нь л намайг муулж, доромжилдог байх.Би инстаграм бараг ашигладаггүй. Тик ток-д бичлэг оруулна. Фэйсбүүкдээ зураг нийтэлнэ. Сошиал дээр болж байгаа сенцаци, шар мэдээг бараг тоодоггүй. Надад сонин санагддаггүй. Анх намайг элдвээр хэлсэн сэтгэгдлийг орж хардаг л байсан. Харин одоо огт тоодоггүй.

-Зөвхөн Z үеийнхэнд зориулсан вэбсайт нээснийг юу гэж бодож байна?

-Монголд тоолж барахгүй олон сайт байгаа ч гэсэн Z үеийнхэнд зориулсан контент бэлтгэдэг төвлөрсөн сайт байх орон зай бий. Залуучуудад зориулсан тоглоомны сайт байлаа гэж бодъё. Жишээ нь, Y8 ч юм уу. Өсвөр үеийнхэн ордог гэдэг ч энэ сайтад заавал нэг улс төрийн зар сурталчилгаа байршдаг л байхгүй юу. Тэгэхээр залууст зориулсан нь үнэн бол хов живгүй, хар бараан мэдээгүй, мэдлэг олгох контент багтсан сайт байгаасай гэж хүсч байна.

-Z үеийнхэн өөрсдийгөө Z гэдэг нэртэй гэдгийг мэдэхгүй байх тохиолдол их байна. Чи хэзээнээс энэ ойлголтыг авсан бэ?

-Би ч ялгаагүй. Өмнө нь чамд ярилцлага өгөхдөө л Z үеийн тухай мэдсэн. Тэрнээс хойш харин чих тавин сонсож, уншиж эхэлсэн. Хүн бүрт энэ ойлголтын талаар мэдээлэл өгөх нь хамгийн эхний хийх ёстой ажил гэж бодож байна. Нөгөө талаараа залуус энэ сайтаа уншиж, идэвхтэй байх хэрэгтэй болов уу.

-Z үеийн залуус бусад үеийнхэнээс ялгардаг гол онцлог нь юу вэ?

-Хамгийн авууштай гэмээр чанар нь хуучинсаг үзэлгүй. Одооны энэ хүүхдүүд гэж эхэлдэг утгагүй яриа байхгүй болж эхэлж байна: Шинэ, залуу, сүүлийн үеийн гэдэг ойлголт илүү давамгай болж байгаа нь гоё. Бидний өмнөх үеийнхэн ч гэсэн ийм байгаасай. Дөчин нас шүргэж яваа ах эгч нар хуучинсаг үзэлтэй байгаа нь үнэхээр харамсалтай. Манай үед гэдэг яриа одоо огтхон ч сонин биш.

Олон нийтийн сүлжээнд чамайг иж.ил хүйс.тэн гэж чичлэх үед хэцүү санагдаж байсан уу?

-Үгүй. Юу нь хэцүү байхав дээ. Сүүлд Осоржаамаатай холбоод л нэг хэсэг юм ярьсан. Надад ерөөсөө сонин байдаггүй. Нэг үгээр би дөжирсөн гэж хэлж болно. Хүмүүс намайг элдвээр хэлж л байдаг юм. Би өөдөөс нь хэрүүл хийдэггүй. Энэ бол байдаг л зүйл. Бусад оронд ч байдаг. Тийм үзэн ядаад, cтресстээд байх зүйл биш. Миний бодлоор эмэгтэйчүүдээс илүү эрчүүд нь “шалчиганасан” байдаг. Хэн ч биш намайг муулж, элдвээр доромжилж, сүр бадруулж байгаа хүмүүсийн дийлэнх нь эрэгтэй гээд бод доо. Сошиал дээр ч, амьдрал дээр ч тэр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү хүчирхэг байгаа нь үнэн. Монгол эр хүн гэж манайхан цээжээ дэлдэх дуртай. Яг үнэндээ Монгол эр хүн гэж хэн бэ.

-Сүлдээд ямар эмэгтэй таалагддаг вэ?

-Би хүмүүс шиг цензур тавьдаггүй. Бүх хүнийг хүн гэдэг утгаар нь хүлээн авдаг. Тийм болохоор над шиг хээгүй, өөрийнхөөрөө эмэгтэй таалагддаг.

-Ирээдүйд тогтсон цагийн ажил эсвэл хувийн бизнесээ эхлүүлэх хоёрын алийг нь хийх вэ?

-Оффист тогтмол цагийн ажил хийж, цалин хүлээж амьдрах уйтгартай. Өдөр бүр нэг зүйлээ давтаж хийвэл хэн ч уйдна шүү дээ. Тийм болохоор би болж өгвөл хувиараа ажил хийнэ гэж боддог.Өдөр бүр өөр адал явдалтай амьдрахыг хүсдэг. Би хувцас болон үнэртэй усны брэндтэй болохыг мөрөөддөг. Гэхдээ төгөлдөр хуураа орхихгүй. Өөртөө байгаа бүх нөөц боломжоо нээж, хөгжих гарцыг олох хэрэгтэй. Одоо бол надад хоногийн 24 цаг багадаж байна.

Залуучуудыг хамгийн ихээр бyхимдуулж байгаа зүйл юу вэ?

-Магадгүй хувь хүн өөрөө өөрийгөө бухимдуулдаг байх. Хэтэрхий их шуналаасаа болж. Сошиалд хэтэрхий их цагийг өнгөрөөх нь ч гэсэн нервтэх шалтгаан. Олон нийтийн сүлжээнд хүн хамгийн гоё, сайхнаараа харагдаж, байгаа тансаг зүйлсээ хэрэглэдэг. Яг тэр хүн шиг байх гэсэн бодлоос болж бухимддаг хүн олон. Гэтэл монголд жирийн иргэн хэдэн төгрөгийн цалин авдаг билээ. Яагаад би ингэж их ажиллаад, энэ хүн шиг амьдрахгүй байна вэ гэх бодол хамгийн хэцүү. Бас нэг сэтгэлийн зовиуртай зүйл бол урт хугацааны зээл буюу лизинг. Залуучуудыг жинхэнэ утгаар нь шулдаг зүйл. Би өөрөө лизинг төлдөг болохоор энэ тал дээр шүүмжлэлтэй ханддаг. Сонгодог урлагт дурлагч тэрбээр сүүлийн үед эмэгтэй хүнээс дутуугүй өөрийгөө тордож, үсээ ургуулж , нүүрээ мэрэгжлийн түвшинд будах болжээ. Эрэгтэй хүн ийнхүү эмэгтэй хүнээс ялгаагүй харагдах болсон нь шүүмжлэл дагуулж байгаа ч Сүлдээ өөрийнхөө энэхүү өөрчлөлтөд сэтгэл хангалуун байгаа аж.

Г.Амгаланбаатар: Наадмын нээлтийг стадионд хийх худлаа боллоо, их юм хүлээгээд хэрэггүй шүү

Өмнөх нийтлэл

Жүжигчин Б.Амарсайханыг СОЁЛЫН ЭЛЧ-р томилжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ