шар мэдээ

Иргэн Ч: Укагийн тоглолтыг үзээд БYДYYЛЭГИЙН ШOК болоод гэртээ харьлаа

Таны сэтгэгдэл

Дуучин Укагийн бие даасан DANCE WITH ME амьд шоу тоглолт өнгөрөгч 6 сарын 10, 11-ний өдрүүдэд боллоо.

Тоглолт STEPPE ARENA буюу Мөсөн өргөөд зохион байгуулагдав. DANCE WITH ME тоглолт нь Дуучин Укагийн анх урлагт хөл тавьсан өдрөөс эхлэн өдийг хүртэл хийж бүтээсэн бүхнээ үзэгч сонсогчиддоо тайлагнасан гайхалтай өдрүүд байсан гэдгийг дуучин бүсгүй өөрөө онцолж байлаа.

Тоглолтонд урилгаар Киви, Татар, Наагий, Оргил, Оки, Алтанжаргал, Дашням, AM-C, Nene, Don Dior, Цэцэ нар тус тус оролцов.

Тус тоглолт олны анхаарлыг ихэд татаж байсан бөгөөд үзэгчид цөөнтэй төдийгүй нилээдгүй шүүмжлэлд өртөв. Тодруулбал цахим орчинд Дуучин Укагийн тус тоглолтыг зохион байгуулалтын хувьд 2 цаг гаран үзэгчдээ хүлээлгэж хэтэрхий оройтож эхэлсэн гэхээс эхлэж тун сэтгэл дундаар байсныг илтгэж үзэгчид сөргөөр сэтгэгдэлээ илэрхийлсээр байна.

Түүний тоглолтыг үзсэн Иргэн Ч: За хө гoмдлын мөр бичнээ. Хамаг ажил төрөл бүх юма зохицуулаад сэтгэл хөдлөл хүлээлт өндөртөйгөөр хэдэн найз хүүхнүүдтэйгээ өнөөдрийн тоглолтыг зорьсон юм. Ядаж байхад манай хэд надтайгаа таарсан бүгд герман, япон школтай нөхдүүд цаг янзын барина гэж юу гэх вэ. 16:30д гэрээсээ гарч сүүл мушгисан нь бараг би байх. 30 гарсан маниус ямар 18т шиг баасан болгонд шoyдах биш.

Бүгд ажил, ажилчид, компани, үр хүүхэд, хань ижил гээд наян зохицуулах ажлаа аргалаад, бас нэг гарсных ууж идэхээ бодоод машин жолоочтой нь түрээслээд, бөөн баяр хөөрүүд яваад очиход арай л гэмээр байлаа. 18:30 гэхэд очсон биднийг 6,7 удаа суудлыг маань өөрчлөж стерссдүүлэв. Бидний суудал дээр урилгаар орох хүмүүсийнхээ нэрийг наачихсан байсан. За одоо яг босохгүй шүү гээд гүрийнгээ эхлэхийг нь хүлээв. Үзэгчдийн 3/2 нь түгжрэлд яваа гээд зарлаад байх юм.

Яармагийн замыг түгжрэлтэй байдагийг хүн битгий хэл УБ-н нохой хүртэл андахгүй дээ. Яагаад хувийн зохион байгуулалт, цагийн менежментгүй хүмүүсийн төлөө цагтаа ирсэн нь хохирох ёстой юм бэ. 19:00 цагт эхлэх ёстой байсан тоглолт дүүрээгүй ч 21:30 болохын алдад хүчээр эхлэв. 22 цагт паузлаад 20минут дахиад нам гүм болов. Ёоое тэгж байтал оройхон 2 годгоносон охин ирснээ учир зүггүй суудлаа нэхээд цам харайгаад унав. Нөгөө биднийг олон нүүлгэдэг менежер залууг дуудаж учраа олов.

– Би жирэмсэн надтай хүндэтгэлтэй харьц гээд байсан хэл амтай охин үнэгүй пиво авчихсан уугаад сууж байхыг хараад. – Яана да чи минь яаж эх хүн болно доо гэж бодох шиг. Гэтэл би гэж салгалсан юм ариун цэврийн өрөө орохоор гарав. Буцаад орох гэсэн нэг дэлчгэр баньд бүүр оруулдаггүй шүү. Бүүр ямар дээрэлхүү хандсан гээч- таны билет хямд билет та үүгээр орж болохгүй. What? 130,000 төлсөн шдэ би. Би бас эндээс гарч ирснийг чи намайг харсан.

Энүүгээр орж гарч болохгүй байсан юм бол зааварчилга өгөх хүн нь чи биздээ?Яагаад ингэж байгаа юм би тэгээд хаагуур яаж явж суудалдаа суух вэ гэтэл – тэр таны асуудал. – юу гэж байгаам чи энд ажиллаж байж мэдэх ёстой биз дээ – мэдэхгүй би таныг оруулахгүй гэдгээ л мэдэж байна. ёооё үлгэрийн удаан заргалдаж байтал ашгүй өөр зохион байгуулагч ирж байж би суудалдаа эргэж суув. Хөөрхий Ука уул нь их хичээжээ гоё тайз засаж, хөгжим дуугаралт тасархай, бүжигчид янзтай. Өөрөө гоё зурдаг юм байна.

Хөөрхөн үзэсгэлэн гаргаж, хүмүүст бэлэг тарааж байна. Өөрөө ч сайхан бүсгүй юм үнэхээрий тайзны хүн юм утгараа entertainment хийж байна лээ. Даанч зохион байгуулж хамтарсан баг гэж хэдэн хашаанд нийлүүлээд хоримоор хэдэн юм байв.

Ажилдаа ямар ч сэтгэлгүй, чадваргүй нөхдүүд. Ука зүгээр л өөрийгөө хүндлээд цагаа барих байсан юм. Ингээд хамаг нерэв барагдах үед киви хамтлагийн охид гарч ирж сэтгэл тайвшруулав. Ер нь яагаад Укаг үзэх гэж тэгж догдолсноо ойлгов. Киви хамтлаг бидний ид 20той үеийн маань хит байсан болохоор л юм байлээ шдээ. За ингээд машины цаг дууссан тул бид хүнд төвөг болох дургүй зангаараа сунгана мунгана гэж нов шролгүй 23:45 гэхэд яг зэрэг суудлаасаа өндийгөөд stepp arene-н заалыг орхисон байдаг юм даа. Тоглолтоо дуустал үзэж чадаагүй. Энэ явдал хэдэн жилийн өмнө нөхөртөйгөө Болдын тоглолтыг үзсэн гашуун дурсамжийг маань дахин сануулав.

Бас л эхлэхгүй 2-3 цаг хоцроод бид эхний завсарлагаар харьж билээ. Учир нь хүүхэд асрагчдаа болоод охиндоо амалсан байсан цагаасаа хоцрох гээд байсан тул бид яарсан хэрэг. Гараад ирэхэд хоцорч ирсэн хэдэн оркууд нь машин таглаад зүгээр овоолсон үхрийн ба ас шиг машинуудаа тэр гэхийн тэмдэггүй тавьсан байсанд бид орхиод такси барин, замдаа ахин дахин асрагчаасаа уучлалт гуйсаар харьж билээ. Манай хүн -за би дахиж хэзээ ч монголд тоглолт үзэхгүй шүү, миний хань тэвчээр чинь хүрвэл өөрөө надгүйгээр явж байгаарай гэсэн.

Яагаад бид ийм нэг бусдынхаа цаг нар, хөдөлмөр зүтгэлийг үнэлдэггүй юм бэ?! Гадны оронд тоглолтоо үзэхийн тулд шүтэн бишрэгчид нь дуучдаа хүндлээд хэдэн цагийн өмнө заал, цэнгэлдэхийг нь гадаа хөл гишгэх зайгүй л пиг байдаг шдээ. Хамтлаг дуучид нь ч гэсэн сүртэй нь аргагүй 9,8,7,6,5,4,3,2,1 гээд цаг минут секунддээ гоё гарч ирдэг шдээ. Тоглолт гэдэг чинь хөгшин залуугүй, эр эмгүй , үзэгчид дуучид гэлтгүй хамаг амьтдын цөс нь хөөрсөн гое болдог шдээ. Хэдэн өдөр битгий хэл аз жаргалын адерниал ялгаруулдаг зүйл шдэ. Бид нээрээ хэзээ хөгжих юм бэ?

Жич : Яагаад оройтлоо гэхэд 21:00 цагт унтчихсан байх ёстой бaлчир үрс тэнд нvцгэн шaлдан, гартаа пuвo барьсан хүмүүсийн дунд байгаа юм бэ? Аливаа үзвэр үйлчилгээ, насны ангилал байдаггүй юм уу? Архидан coгтyyрлax зүйл зардаг газар болоод оройн 21:00 цагаас хойш олон нийтийн газар хүүхэд байж болохгүй гэсэн хууль эрхзүйн зохицуулалт байдаггүй юм уу?! Ёстой соёлын шок гэдэг шиг бүдүүлгийн шог болоод гэртээ харив гэв.

100,104
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл