шар мэдээ

Жүжигчин Аглуугийн хүү ХOPИОТОЙ бүс руу нэвтэрчээ

Таны сэтгэгдэл

“Х Түц” продакшны үндэслэгчдийн нэг Монгол улсын гавьяат жүжигчин Луушааны Баттулга 50 насныхаа босгон дээр нуган хүүгээ өлгийлдөн авчээ.

Тэрбээр мэргэжил нэгт жүжигчин бүсгүй Оюунчимэгтэй гэрлэж өдгөө гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд тэр нь удам залгах нуган үр нь юм.

МУГЖ Л.Баттулга мэргэжлийн талдаа хэнийг ч дагуулахгүй нэгэн гэдгийг мэргэжлийн хүрээнийхэн нь хэлдэг. Ноён Аглуу нэгэнтээ өөрийгөө 7 хүүхдийн баян аав хэмээн тодорхойлсон нь хувийн амьдралынх нь баялаг, баян намтар түүхийнх нь нэгээхэн хэсэг.

Ноён Л.Баттулгад гурван алаг нүдтэй охин төрүүлж өгсөн жүжигчин Н.Оюунчимэг өмнө нь хошин урлагийн нэрт мастер Дашхүүгийн хүү найруулагч Д.Галбаяртай амьдарч хөөрхөн охины аав ээж болсон ч удалгүй хоёр тийш болсон.

Тэрбээр охиноо аав дээр нь орхиод хоёр дахь амьдралдаа хөл тавьсан билээ.

Тэд өдгөө Франц улсад хүүгийнхээ хамтаар аяалж яваа билээ. Жүжигчин Оюунчимэг өөрийн цахим хуудаснаа хөгжилтэй явдлаасаа хуваалцжээ.

Тэрбээр “Цаад чинь Мона лизагын урдуур хoриотой бүсээр гүйсээн” гэжээ.

Ингээд тэдний хайр дүүрэн гэр бүлийн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

16,013
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл