4.2 тэрбум төгрөгийн орлого олсон Тамгагүй төр жүжгийг Ц.Оюунгэрэлийн нөхөр нь Их амбийцтай, тансаг зардалтай, үйл явдал нь жаахан ойлгомжгүй, шекспирийг дуурайсан жүжиг гэжээ

Их зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавихдаа Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Уг жүжгийн хаалтын тоглолт болов.
“Тамгагүй төр” тасралтгүй 70 удаа тоглож, 40 мянган хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолжээ. Мөн энэ хугацаанд 4.2 тэрбум төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьсан гэх мэдээлэл ч цацагддаад байгаа юм. Найруулагч Б.Баатар энэ жүжгийн талаарх өөрийн сэтгэгдэлээ ийнхүү өгүүлжээ. Тэрээр “Монгол улсын урлагийн ертөнц, драмын акедемик театрын түүх нэгэн хуудсаар баяжигдан нэмэгдэж, “Тамгагүй Төр”жүжиг үргэлжлэн 70 удаа тавигдлаа.
Хөдөлмөр зүтгэлээрээ хичээн оролцсон нийт уран бүтээлчид, хамтран ажилласан урчууд, үйлчид, инженер, механикийн ажилтнууддаа сайн сайхныг ерөөе. Хамтын бүтээлийг минь соёрхон үзэж, уран бүтээлч бидэнд урам зориг нэмсэн 40740 үзэгчддээ мэхийн ёслоё.

Эдийн засаг хүндхэн энэ цаг үед та бүхний хөдөлмөр хөлсөө шингээсэн мөнгөөрөө худалдан авсан тасалбар бүр Монгол үндэстний сонгодог жүжгийн нэгэн шинэ түүхийг бичилцэхэд оролцсон гэрч юм.
Үзэгчдийн мэлмий тунгалаг өлмий бат орших болтугай хэмээжээ.

Харин УИХ-ын гишүүн асан, Ногоон нүдэн лам номын зохиогч Ц.Оюунгэрэл уг жүжгийн талаар ийнхүү жиргэжээ.

Тэрээр нөхөр Тамгагүй төр үзээд их амбийцтай, тансаг зардалтай,үйл явдал нь жаахан ойлгомжгүй, шекспирийг дуурайсан жүжиг үзлээ, гэхдээ бүжиг нь дажгүй гэсээр орж ирлээ.Бродвейд яах бол гсн чинь арай л их vxэл, цyc юм аа, бас ийм олон хүн яваад зардлаа нөхөх үү гэнэ. За за л гэлээ гэв.