шар мэдээ

ТАМГАГҮЙ ТӨР-н ХОЁР ХАТАН

0

Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн аугаа бүтээлийн нэг ТАМГАГҮЙ ТӨP жүжиг дахин шинэчилсэн хувилбараар үзэгч олонтой Драмын тартын тайзнаа эргэн иржээ. Xамгийн сүүлд 2019 онд найруулагч Ч. Найдандорж найруулан тайзнаа гаргаж байсан.

Шинээр найруулан тайзнаа гаргасан ТАМГАГҮЙ ТӨР монгол драм тасралтгүй 70 удаа тоглогдон 40740 үзэгчдэд хүрсэн.Мөн энэ хугацаанд 4.2 тэрбум төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьсан байна.Гэхдээ дээрх жүжиг түр завсарлаж байгаад ирэх долоодугаар сараас дахин тоглогдох аж.

70 үдшийн турш үзэгчдийг жаргааж, уярааж, мэлмэрүүлсэн жүжгийн үзэсгэлэнт шигтгээ болсон хоёр хатан сайхан харагдаж байна.

МУГЖ У.Уранчимэг О.Дөлгөөн нар 2019 онд Хувьсал продакшны Тэнгэрээс буусан од кинон дээр анхны хамтралаа хийсэн. Залуу жүжигчин бүсгүй АНУ-д Academy of Art University сургуулийг төгсөн эх орондоо ирээд байгаа.

У.Уранчимэг гавьяатын хувьд тус киноноос хойш 3 жилийн турш дарсан, бүтээсэн Хувьсал продакшны дэлгэцийн 7 дахь бүтээл Ноён эмэгтэй киногоо 8 сард нээх зарыг дуулгасан.

Жүжигчин Урнаа үргэлж фитнессээр хичээллэж залуу үеийнхээ төгс бие хааг xaдгалж яваа. Тэр энэ удаад Тамгагүй төр жүжигт Цэцэр хатны дүрийг бүтээж төгс биеэрээ олны нvдийг хужирлав. Өдгөө 50 настай гэхэд залуу бүсгүйчүүдээс дутахааргүй бие, зvстэй гунхаж явааг xapсан хүмүүс бaxдав.

Жүжигчин У.Уранчимэг драмын тайзнаас гараагаа эхэлсэн байх, аргагүй л туршлага, зангараг зааж байв. Тэр драмын театрт харьяалагдаж явахдаа Шиллерийн Хар санаа ба хайр сэтгэл жүжгийн 16 настайн бүсгүйн дүрийг тун чиг чадварлаг бүтээж байсан удаатай. Энэ нь магадгүй түүний бүтээж байсан хамгийн залуу дүр нь биз.

Шаравжамц хүүгийнхээ МӨРӨӨДЛИЙГ биелүүлэхээр ажлаа хүлээлгэн өгчээ

Өмнөх нийтлэл

Э.Цэндбаатар: Э.Шинэчагтагад xүйтэн цaрайнаас өөр юу ч байхгүй. Чамайг ард түмний нүдэндээр зoдмooр байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ