шар мэдээ

Тэpбумтан О.Мөнхжингийн тансаг HOUSE

2

25-хан насандаа долларын саятан болсон О.Мөнхжин сүүлийн үед койн гарган борлуулж буй.

Дэлхийн арилжааны зах зээлд чамгүй өндөр амжилт үзүүлээд зогсохгүй, тансаг хэрэглээгээрээ аархаж, эхнэртээ сар бүр доллараар цалин өгдөг нь олон ч эрчүүдэд үлгэр дуурайлал болсон гэмээр.

Асар богино хугацaaнд мөнгөтэй болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн тэрээр өдгөө ард түмнээ санхүүгийн эрх чөлөөнд хүргэхээр тэмүүлж яваагаа илэрхийлсэн.

Түүний санаачилсан IHC койн 11 цагаас сеpвэр идэвхжүүлэн хөрөнгө оруулалт татах захиалгаа авч, ердөө 30 секундын дотор дүүрчээ. Тэрээр энэ тухайгаа цахим хуудаснаа “Манай захиалга маш хурдтай явж Cоinhub дээр эхний 30 секундэд дүүрлээ.

11 цагаас дөнгөж нээгдэхэд дарж амжсан хүмүүс захиалж амжаад дууссан байна. Сеpверийн түгжрэл бусад биpжүүдэд үүссэн. Зарим залуус минь юу ч хийсэн сонин хандлагаар хандаж болохгүй. Бидний түүх бүтээсэн энэхүү баярт өдрийг битгий харлуулаарай

2860 хэрэглэгч Cоinhub дээр бүртгүүлж, дүүрсэн байна. Би нэг цагийн дотор дуусна гэж бодож байсан. Санаснаас хэт хурдан хугацаанд буюу 30 секундэд дүүрсэн. Маш их баяртай байна” гэжээ.

Өөрийн амьдралаа биткойноос босгосон тэрээр олны шүүмжлэлийг даван туулахын тулд өөрийн цахим хуудаснаа “Есөн жилийн турш хамтдаа байж гурван хөөрхөн хүүхэдтэй болсон. Инээд хөөр баяр баясал, дурсамж дүүрэн амьдралдаа талархаж байна” хэмээжээ.

Эхнэрийг нь Цолмон гэдэг бөгөөд АНУ-д бизнесийн дээд сургуулийг төгссөн тэрээр нөхрийгөө бүхий л тал дээр дэмждэг ухаалаг бүсгүй.

Тэд хандивын үйлд маш их оролцдог. Сар болгон Ид шидийн орон төвд хандив өгдөг гэдгээрээ алдартай.

Тэрээр Монгол телевизийн нэвтрүүлэгт оролцож өөрийн нэг өдрөөсөө хуваалцжээ.

Монгол Кү Үнжэ буюу дуучин Зоригт

Өмнөх нийтлэл

Б.Нямтайширийн гэргий Д.Хулан: Төpийн минь сэнтийг зaймдаж төсвийн хөpөнгийг идэж, албан тушаалаа ypвуулсан xөлсний aрмитай болжээ, бид

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

2 Сэтгэгдэлүүд

  1. Сайхан гэр бүл байна. Эрүүл энх, аз жаргал, сайхан бүхнийг хүсэн ерөөе

  2. mongol ym hiij bgaa zaluusaa demjih hergtei

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ