шар мэдээ

Монгол Кү Үнжэ буюу дуучин Зоригт

Таны сэтгэгдэл

Яг түүн шиг-2022 шоуны 5-р дугаарт тайз, дэлгэцийн шилдэг бүтээлийн дуунууд эгшиглэлээ. Нэвтрүүлгийг Дижитал-ын Эрка Оскарын шагналт Загалмайлсан эцэг киноны дуугаар эхлүүлсэн. Өмнөх дугаарын ялагч Баярмаа Чикаго мюзиклийн Velma Kelly-ийн дүрийг бүтээж, жүжигчний ур чадвараа баталлаа.

Харин Гавьяат жүжигчин Уянга Сувдан эрэг киноны дуу, реппер Баянаа Тунгалаг тамир-ын Эрдэнэ засгийн унага-ыг дуулж, уртын дуугаар өөрийгөө сорьсон юм. Зоригтод оногдсон даалгавар Эхнэрийн урхи киноны дууг Үн Жэгийн дүрээр дуулах байв.

Битва за Севастополь киноны Кукушка хэмээх алдарт бүтээлийг Полина Гагаринагийн дүрд хувиран дуулах даалгаврыг Наран Гавьяат амжилттай биелүүллээ.

Залуу дуучин Мишээл Celine Dion-ы дүрд хувирч, цэнхэр далайн гүнд орших хайрын түүхийг үзэгчдэд мэдрүүлсэн. Харин Чойжоо Singing in the rain-ийг бороонд бүжиглэж дуулсан юм.

Энэ удаагийн дугаарын хөгжилтэй нэгэн дүр нь дуучин Зоригтод оногдсон даалгавар Эхнэрийн урхи киноны дууг Үн Жэ байлаа.

Өмнөх дугааруудад нэлээд хүндхэн давааны ард гарч зарим нэг нь түүний нүүр хувиргалтыг шүүмжилж байсан бол энэ удаад тэрбээр үзэгч олныг нэлээд хөгжөөгөөд авсан юм

Харин тэрбээр шоуны 3 дугаар хэсэгт дуучин Т.Ариунаагийн НЭГ Л УУЧИЛЬЯ дууг дуулж эрэгтэй, эмэгтэй төрхийг нэгэн зэрэг харуулж ялагчаар тодорсон билээ.

3,592
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл