шар мэдээ

Дуучин Анхмаагийн ТОМ охинтойгоо өнгөрүүлж буй ЖАРГАЛТАЙ АГШИН

Таны сэтгэгдэл

Дунд сургуулийн нэг ангийн охид МУГЖ, дуучин Т.Ариунаа, поп дива дуучин Ж.Алтанцэцэг нарын тоглолтод оролцож, дуулж эхэлсэн нь “Гурван охин” хамтлагийн урлагт хөл тавих эхлэл нь тавигдсан гэхэд болно.

Тус хамтлагийн дуучин Г.Анхмаа сүүлийн үед бие даасан уран бүтээлээр фенүүдтэйгээ уулзах болсон. Тэрээр хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээгээд авсан бөгөөд чамгүй авьяаслаг жүжиглэдэгээ харуулаад амжсан.

Түүнийг урлагийн хүн болоход нь ээж нь ихээхэн нөлөөлсөн гэдэг. “Ээж минь хөгжим бүжгийн коллежийн багш учраас намайг бүүр багаас минь төрөл бүрийн тэмцээн уралдаанд их оролцуулдаг байсан. Анх 5 настайдаа “Ирээдүйн одод” тэмцээнд орж мөнгөн медаль авч, Томчуудын ангилалд нь Номин Талст хамтлагын Хаянаа ах алтан медаль авч байсан хөөрхөн дурсамж бий.

Дунд сургуульд төгөлдөр хуурчийн ангид сурч урлагийн ертөнцөд ойрхон байсан минь 3 охин хамтлагт ороход их нөлөөлсөн. Манай хамтлагийн Соло Ану хоёр манай дээд ангийнхан байсан. Гэр бүл маань багаас минь урлагт маш ойрхон өсгөсөн учраас би энэ салбартаа л насан туршдаа үнэнч байж, хөгжүүлэхэд өөрийнхөө чадлыг дaйчлан ажиллах болов уу даа.

Ер нь өөрийгөө хэзээ ч өөр салбарт ажиллаж байгаагаар төсөөлж чаддаггүй шүү” хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хүүхэд насны дурсамжаасаа хуваалцаж байжээ.

Анхмаа, жүжигчин Т.Билэгжаргал хоёр оюутан үеэсээ хамт амьдарч охинтой болсон ч удалгүй хоёр тийш болцгоосон. Хэсэг нам жимхэн байсан Анхмаа өөрөөсөө 9 насаар ах, гурван хүүхдийн аав Орхонтой амьдарч харилцаагаа ил болгоод удаагүй.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой банкир Орхон Анхмааг сайн дэмжиж, “Үүр цайгаасай” киног продюссерлэж, уран бүтээлийг нь бүхий л талаар дэмждэг гэдэг.

Тэрээр том охиныхоо хамт Пекасо загварын шоунд хамтдаа оролцжээ.

Багаасаа урлагт хүчин зүтгэж яваа дуучин бүсгүйн сүүлийн үеийн гэрэл зургаас нь сонирхоё.

12,104
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл