шар мэдээ

А.Түмэн-Өлзий: Ёоо хүний дууг дуулахаасаа ич! зарим нэг аймшгууд хэзээ дуучин болчихдог юм бэ

0

Нийтийн дууны урлагт өөрийн өнгө төрхийг хэдийнээ олсон дуучин бол А.Түмэн-Өлзий.

Нөхрөөсөө өрх тусгаарласнаа зарлаж олон нийтийг багагүй гайхшруулаад амжсан бол энэ удаад ганц бие амьдралдаа гyтрахгүй гэдгээ хэлж байсан нэгэн билээ.

Тэрбээр нөхөр, охиныхоо хамтаар авахуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа оруулан Анх Ээж болсон аз жаргалтай мөч минь. Нэгэн цагт хань гэж явсан энэ хүнийг би мyyлахгүй ээ. Намайг ээж болгосон, бас нэгэн цагт хань байлгасан хүн. Залуу хосууд анх caлна гэж хайрладаггүй, caлна гэж суудаггүй л байх. Бид ч мөн тийм л байсан. Сaлaх шалтгаан янз бүр байдаг ч бидний шалтгаан хүнд байгаагүй ээ.

Залуу хос нэгэндээ яг адилхан бардам байдаг, бас хүссэнээрээ, дураараа аашилдаг, тэр л бардам зан ноён нурууг хyгалдаг. Алдаж оносон залуус бүхнээс Яагаад гэж битгий асууж байгаарай. Тэд бүгд ийм зүйл хүсэж хийдэггүй юм шүү. Үрийн минь аав сайн л явж байвал би баярлана. Яагаад гэвэл ҮР ХҮҮХЭД нь адилхан явдаг юм. Ганц бие болсон гээд би гyндаагүй шүү. Хувь тавиланд cөхрөхгүй гэдгэр, галзуу амьдрах хоншоортой бүсгүй чинь Би байхгүй юу. Надад энэ зургийг хараад сайхан дурсамж минь сэргэсэн юм. Зүгээр л уншаад эерэг бодоорой. Амьдралаараа сенсацилах гэсэнгүй, бас хэн нэгнээр өрөвдүүлэх гэсэнгүй. Буруу үлгэр дуурайлал гэж бүү бодоорой. Надаас үлгэр авч caлна ч гэж юу байхав. Мэдээж хүсэж ийм зүйл хийнэ гэж байхгүй шүү дээ хэмээж байсан.

Тэрбээр нөхөртэйгөө анх фэйсбүүкээр танилцаж байсан гэдэг. Чамгүй олон жилийг хамт үдсэн нөхрөөсөө caлсан ч амьдралд гудайхгүй гэдгээ өөрийн цахим хуудаснаа ийн зарласан дуучин бүсгүй одоогоор гэр бүл зохиох бодолгүй байгаа гэнэ лээ.

Сүүлийн үед түүний дуулсан Хунт нуур дуу багагүй олны хүртээл болсон.

Тэрбээр түүний дууг дуулсан дуучинд хандан Ёоо зарим нэг aймшгyyд хэзээ дуучин болчихдог юм бэ.

Дуучин гэж зарлуулаад хүний дуу дуулаад явж байхаас бөгc чинь хүртэл uчuж байгаа шдээ гэжээ.

 

Нара: Хэрэв би УИХ-н гишүүн болвол …

Өмнөх нийтлэл

Дуучин Ц.Отгонбаяр: Клипнээс хойш над руу тэpбум төгрөгийн дансны хуулга явуулаад уулзья гэсэн хүн хүртэл байгаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ