шар мэдээ

Дуучин Чойжоо ЖЕНТЕЛЬМЕН зан гаргаж дуучин Мишээл Яг түүн шиг шоунд анхны түрүүгээ авлаа

0

Сүүлийн үед ганцаарчилсан уран бүтээлдээ түлхүү анхаарч, цөөнгүй хит дуу гаргаад буй Ч.Мишээл өдгөө Яг түүн шиг шоуны тайзыг ёстой нэг доргиосон шиг доргиож, уянгалаг, хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өвөрмөц төрх, хэв маягаараа үзэгчдийг байлдан дагуулж байна.

Шоуны эхний шатанд тэрбээр Mariah Carey-г тайзнаа амилуулж, Without you дууг нь дуулсан.

Ёстой ялгахын аргагүй адилхан байлаа. Дуулалт, жүжиглэлт супер. Бараг Mariah Carey-гээс илүү дууллаа гэж үнэлж, дэмжиж буй хүн олон. Энэ янзаараа Яг түүн шиг шоунд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай оролцогч, xaтуу самар-ын нэг нь Ч.Мишээл байх нь гэх хүн олон байв.

Тэгвэл тэрбээр өнгөрсаөн амралтын өдрийн дугаарын ялагч болжээ. Гэхдээ түүнд хамтран оролцогч дуучин Чойжоо энэ боломжийг олгон өөрийн оноогоо өгснөөр түүний хувьд үзэгчдийн хүлээлт болоод байсан ялагчийн шагналаа гардан авчээ.

Залуу дуучин Мишээл Celine Dion-ы дүрд хувирч, цэнхэр далайн гүнд орших хайрын түүхийг үзэгчдэд мэдрүүлсэн. Харин Чойжоо Singing in the rain-ийг бороонд бүжиглэж дуулсан юм.

Монголын урлагийн салбарт гялалзаж буй залуу оддын нэг нь Ч.Мишээл.

-Түүний тайзны нэр нь “Michelle”. -Ч.Мишээл Шинэ үе дунд сургуулийг төгссөн. Хүчирхэг, уянгалаг хоолой, өвөрмөц төрхөөрөө тэр бусдаас эрс ялгардаг. Түүний аав нь чех, ээж нь монгол хүн.

Michelle 2020 оноос One music продакшны артист болж, Б.Чинбат, Ц.Сарнай нартай хамтарч буй. Энэ үеэс ганцаарчилсан уран бүтээлдээ түлхүү анхаарч байгаа. Түүний анхны уран бүтээл нь Санаж байна уу дуу.

Дуучин Төрмандах тайзнаа xaлaмцуу ААPXАВ

Өмнөх нийтлэл

Сэтгүүлч Өнөрцэцэг ӨӨРТӨӨ XУВЬCГАЛ хийж тypж байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ