шар мэдээ

Комедиан Амараагийн хайрыг татсан бүсгүй

1

Сошиал орчинд тун идэвхтэй байдаг өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг түүнийг хүмүүс андахгүй. Comedy Lab stand of comedy клубын комедиан Д.Амартүвшин.

Тэрбээр “Гэр” монголын анхны реалити шоунд оролцож тэндээсээ Золоо гэх бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэж байсан. Үүний дараа мөн өөр нэгэн харилцааг үүсгэн хөөрхөн охины аав ээж болцгосон билээ.

Гэвч энэхүү амьдрал нь удаан үргэлжлээгүй хоёр тийш болсон юм. Охиноо өөр дээрээ авч хэсэг ганц бие аав тодотголтой явсан тэрээр заяаны ханиа олжээ.

Тэгвэл түүний эхнэр бие давхар зургаа өөрийн сошиал хуудаснаа дэлгэжээ. Нийт уншигчдынхаа өмнөөс гэр бүлд нь аз жаргал сайхан бүхнийг хүсэе.

Ингээд түүний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

Түүнтэй цөөн хором ярилцсан юм.

-Шинэ комедиан төрөл гаргах гэдэг хэцүү ажил байх. Ер нь сайн комедиан болохын тулд юун дээр илүү анхаарах ёстой вэ?

-Сайн комедиан байхын тулд сайн хошин яриануудтай байх ёстой. Би сүүлд хоёр гурван ном уншлаа. Тэндээс юу ойлгосон гэхээр бидний өдөр тутам тааралддаг, хажууд байдаг энгийн зүйлийг арай өөр талаас нь буюу хэний ч олж хараагүй тэр өнцгийг олж харсан хүн хамгийн сайн комедиан болдог. Тэр л хамгийн сайн инээд үүсгэдэг юм байна. Гэхдээ хүний хараагүй өнцгийг харна гэдэг их хэцүү. Бид нар чинь амьдралынхаа дунд ороод л тийм зүйл бодох ч сөхөөгүй амьдрах нь бий. Харин тэр амьдралаас өөрийгөө гаргаад энгийн орон зайгаа ажиглаад тэндээс хэний ч олж хараагүй зүйлийг сугалж гаргаж ярина гэдэг бол авьяас. Хамгийн гол нь амьдралаас олсон тэр асуудалдаа дүгнэлт хийж ярих чадвартай байх л хэрэгтэй. Дараа нь мэдээж үзэгчиддээ сайн хүргэх, сандрахгүй байхаас эхлээд олон зүйл бий. Эдгээр зүйлс бол дадлага туршлагаар бий болдог.

-Та бүхний бичлэг үнэ төлбөргүй контент хэлбэрээр интернэтэд тавигддаг. Тэр хэрээрээ хандалт их авч, амжилттай явдаг байх. Ер нь интернэтэд тавигдаагүй нэлээд бичлэг байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Бидэнд бичлэгүүд их бий. Зарим нь техникийн шаардлага хангаагүйгээс болоод цацагдах боломжгүй. Гэхдээ үүнээс чухал нэг зүйл бол комедиан хүн өөрийн жоорны ярих жөөк буюу хошин яриатай байх ёстой. Нэг яриагаа хүмүүст хүргэсэн л бол тэр яриаг дахиж олон нийтэд ярих боломжгүй болно. Тэгэхээр олон удаа яригдaaд, туршигдаад боловсроод гүйцчихсэн хошин яриануудыг л олон нийтэд цацдаг юм. Ер нь хошин яриа гэдэг ганцхан удаа яриад л болчихдог зүйл биш. Үргэлж боловсрогддог зүйл. Үүний үр дүнд 10-20 секундын хооронд хүн инээлгэдэг. Үнэхээр тэрийгээ боловсорч дууссан жимс гэж үзэх юм бол олон нийтэд контент хэлбэрээр хүргэдэг дээ.

-Та бүхний дараагийн таван жилийн бүтээлч ажил юу байна вэ?

-Бид олон жилээр төлөвлөөгүй. Ер нь манай комеди лаб платформ болох зорилготой байгаа. Айхавтаp том клубтэй болохоосоо илүүтэйгээр санаан дээр суурилсан платформ болох буюу шинэ станд ап комедиануудыг гаргана гэсэн үг. Энэ зорилго маань ирээдүйд өөрчлөгдөх эсэхийг сайн мэдэхгүй байна даа.

Жүжигчин С.Өлзийхүү 55 насандаа магистрийн зэрэг хамгаалжээ

Өмнөх нийтлэл

Н. Өнөрцэцэг: Юуг ч тайлбарлаад ойлгодоггүй MACC-г бий болгоход ч би өөрөө оролцсон. Одоо тэр юу ч ойлгодоггүй шyyрдаг массдаа би тacдуулж явна. Ухаарлаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. GOMO,GOMO,GOMO,GOMO,GOMO.ER,EM ni medehdehgui BALAI HULGAICH. GOMOO gedgeer SONSSON YAM BNA.

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ