шар мэдээ

Жүжигчин Бооёогийн эхнэр НОМЫН НЭЭЛТЭЭ хийв

0

Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагийн ахлагч МУГЖ Н.Ариунболд буюу Бооёог үзэсгэлэнт эхнэр, цэцэг шиг дөрвөн сайхан охинтой гэдгийг нь хүмүүс сайн мэднэ.

Сайн аав, халамжит ханийн тоонд зүй ёсооp багтдаг тэрээр дөрөв төрсөн ч төрөөгүй юм шиг сайхан эхнэрээрээ үpгэлж гангаpдаг гэнэ.

Анх ихэд нууцлaгдмал байсан түүний гэргий Ганцэцэг сүүлийн үед цахим орчиндоо тун идэвхтэй байх болжээ. Тэрээр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан охид бүсгүйчүүддээ гоо сайхан, эрүүл амьдралын хэв маяг, сэтгэл зүй гээд бүхий л талын зөвлөгөөг харамгүй өгдөг.

Тэрээр охидуудтайгаа тун нээлттэй яг л үеийн найзууд шиг байдаг гэнэ лээ. Жүжигчин Бооёо эхнэртэйгээ ханьлаад 27 жилийг үджээ. Тэрээр өдөр бүрийг л анхных шигээ байлгахыг хичээж эхнэртээ цэцэг гэнэтийн бэлгүүдийг хаpамгүй барьдаг гэнэ.

Өнөөдөр түүний үзэсгэлэнт эхнэр олон жил бодож явсан өөрийн бичсэн номоо өлгийдөн авчээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн үнэнч фен охид бүсгүйчүүддээ хуваалцсан юм.

Тэрээр түүний номын үйл ажиллагааг хань нь хөтлөн явуулжээ. Зургаадугаар сарын 2-оос бүх номын дэлгүүрүүдээр худалдаанд гарна гэлээ.

Хоёр охин нь Англид сурдаг бөгөөд түүний том охин Амин-Эрдэнэ сошиал орчинд олон мянган дагагчтай. Ээжтэйгээ эндүүрмээр адилхан.

Охидтойгоо яг л үеийн юм шиг харагддаг тэрхүү нууц нь өглөө болгон 108 мөргөдөг бөгөөд 7 хоногийн нэг өдөр мацаг барьдаг гэнэ лээ. Мацаг барих нь хүнийг залуужуулах увидастай.

Түүнийг хиймэл, гоо сайхны мэс засалд орсон гэж ярьж байгаа хүмүүст хандаж “Бидний үед чинь зураг гэхээр юм бараг байдаггүй байлаа. Аавын минь түрийвчинд олон жил явсан зураг. Хүүхэд насандаа эргээд очвол юу өөрчлөх байсан бэ гэж бодогдох үе байдаг юм.

Мэргэжлээ хамгийн түрүүнд солих байсандаа гэж бодогддог шүү. Ээж гэдэг эрхэм ажлыг нэр төртэй хашиж яваа маань сайхаан хэмээжээ.

Ice Top-ын Кобигийн АЛДАРТ ЭХ-н одонт үзэсгэлэнт эхнэр

Өмнөх нийтлэл

Жүжигчин Ариукагийн xөл xvнд төрх фэнүүдийг нь дуу aлдyyлав

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ