Хэцүү анги, Помогите нам, Би эмэгтэй хүн, Гоёлын даашинз, Рашаантын 18, Ларьдма зэрэг олон киноны дүрээр үзэгч олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин Б.Навчаа.
Тэрбээр сүүлийн жилүүдэд жүжигчлэлтээсээ илүү найруулагч, зургийн даргын ажлыг түлхүү хийх болсон. Харин энэ удаад тэрбээр бас нэг мэргэжил нэмсэн нь БАГШ буюу гарын шавьтай болжээ. Хадаг яндар буулган шавиа хүлээн авсан тэрбээр ийн бичжээ.
Тэрбээр бичихдээ, Мундаг хүү бид 2 багш шавь боллоо.Анх удаагаа хадаг тавьсан шавь минь болов.Мундаг жүжигчин болгоно гэж амлахгүй ээ. Үнэн, чин сэтгэлтэй,урлагт хайртай, өөрөөсөө мэдэрдэг болгож чадна гэдгээ амлая багш нь хэмээжээ.
Жүжигчин Б.Навчаа оюутан ахуйдаа ийм охин байжээ. Эцэг эхээсээ дөрвүүлээ бөгөөд гурван эрэгтэй дүүтэй жүжигчин бүсгүй багаасаа л их эpшүүд охин байжээ. Бүр Цэргийн дээд сургуульд шалгалт өгөөд тэнцэж байсан сэргэлэн охин.
Харин түүнийг Гантөмөр гуай охин Ганжаргалынхаа хамт хошин урлагийн жүжигчин, Батзаяад аваачиж өгөөд Чи энэ хоёрыг хошин урлагийн театрынхаа жүжигт оруулаадхаач гээд хөтөлж аваачиж өгч байсан гэдэг.
Энэхүү урлагийн замналынхаа эхлэлийн талаар Б.Навчаа Охин Ганжаатай нь би сүрхий найзууд л даа. Тэр том хүн хэлсэн болохоор Ганжаа бид хоёрыг Заяа ах театртаа авсан. Удалгүй бусад хошин урлагийн продакшнууд санал тавьж байлаа. Гэхдээ тухайн үед цалин их бага байсан л даа. Ингээд л урлагаа түр орхиод, уул уурхайн компанид тогооч хийж байлаа хэмээн ярьж байсан удаатай билээ.
Сэтгэгдэлүүд