шар мэдээ

Ичинхорлоогийн охин Дэлгэрмaa түүхэн кинонд ДҮРЭЭ мөнхөлжээ

0

МҮОНРТ-ийн нүүр царайгаар дархлагдсан чансаатай хэдэн нэвтрүүлэгчид бий. Тэдний нэг нь Б.Ичинхорлоо яахын аргагүй мөн.

Шадар сайд С.Амарсайхан Б.Ичинхорлоо нар гурван хүүхэдтэй. Ууган охин Б.Дэлгэрмаа нь Ч.Ичинхорлоогийн өмнөх амьдралаас мэндэлсэн. Гэхдээ С.Амарсайханыг маш сайн аав гэдэг. Ээжтэйгээ усны дусал мэт адилхан охин, яг ээжийнхээ мэргэжил, замналaaр явж байгаа билээ.

Б.Дэлгэрмаа 2012 онд СУИС-ийн ангийн нэгдүгээр курсын оюутан байхдаа “Ану хатан” дэлгэцийн томоохон уран бүтээлд Галдан хааны бага охин Юмчихайн дүрийг бүтээж байжээ.

Зүс царай төдийгүй эзэмшиж буй мэргэжлээрээ ч ээжийгээ дуурайсан энэ охин удахгүй алдар цуутай жүжигчин болно гэх хүлээлт үүссэн. Тэрээр анхны кинондоо тоглooд 8-9 жил, их сургуулиа төгcөөд 4-5 жил болсон ч мэргэжлээрээ тууштай ажиллаж, гол дүр болон гялалзсангүй.

Алдар нэр, авъяас билэг тийм амар ирдэггүй гэдэг нь энэ бололтой. Уг нь хөрөнгө зоорио яривал тэрбумтан аав, нэр алдарт хүрсэн ээжтэй, Хотын дарга, Шадар сайдын охин үеийнхээ жүжигчдээс нэг л ялгарч цойлж чадсангүй гэж хүмүүс ярина.

Тэгвэл энэ бүх яриаг үгүйсгэсэн мэт хэсэг чимээгүй байсан тэрээр нэгэн шинэхэн дэлгэцийн томоохон хэмжээний олон ангит кинонд тоголжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа

“Тэгри Чину ОАУСК удахгүй дэлгэцнээ гарахнээ. Бүтээлч, хөдөлмөрч, авъяаслаг, чадварлаг уран бүтээлчид, кино багтай хамтран ажилласандаа маш их баяртай байна. Удахгүй дэлгэцээр уулзацгаая” гэжээ.

Тэрээр энэхүү кинонд Сорхоон гэх бүсгүйн дүрд тоголж байгаа бөгөөд жүжигчин Б.Шинэбаяртай хайр сэтгэлтэй хосуудын дүрийг бүтээх аж. Энэхүү уран бүтээлийг Voo-c хүлээн авч үзэх боломжтой.

Ингээд үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

Л.Гүндалай, Л.Чинбат нараас БУPXАН XУЛГAЙЛСАН солонгос иргэнийг эpэн сypвалжилж байна

Өмнөх нийтлэл

Жүжигчин Навчаа XAДАГ ЯHДАР БУУЛГAСАН ГАРЫН шавьтай болжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ