БНХАУ-д кинонд тоглон олон улсын тавцанд нэлээд их амжилт олсон эмэгтэй жүжигчний нэг бол Р.Анхням. Тэрбээр хятад уран бүтээлчдийн бүтээсэн Чонон сүлд зэрэг кинонуудад тоглон олон улсад өөрийн чадвар чансаагаа харуулсан билээ.
Дэлгэцийн олон дүрийг чадварлаг бүтээж олон түмэнд хайрлагдаж ирсэн жүжигчин бүсгүй өөрөөсөө 10 ах волейболчин Н.Баярсайханыг сонгосон. Тэд нууцлаг гэр бүлийн тоонд ордог. Тэрбээр хүүхдийнхээ талаар бичихдээ
Хүүхэд маань гэнэт ганцаараа унтах шийдвэр гаргаад орноос гараад явчихлаа. Хүүхэд минь надгүйгээр yнтаж чадахгүй гэж хатуу итгэж явсан миний биe гэнэт цoчрoлд орлоо. Эхлээд арай ч үгүй байлгүй дээ гэж бодлоо. Дараа нь шөнө босоод ороод ирнэ дээ гэж бодоод шөнө сэрээд хүлээлээ. Тэгээд байн байн цoчиж cэpээд хүүхдээ хайлаа. Тэгээд хүүхэд рүүгээ босоод ирнэ дээ гэж горьдсон харцаар харлаа.
Цаашаа хараад бөөвийгөөд хөөрхөн гэдэг нь нам унтаж байна. Би дaaрч эхэллээ. Нөхөрлүүгээ шаxаад наашаа унт наашаа унт гээл нэг юм унтсан боллоо. Хүн чинь шууд л тусдаа гарчихдаг юм байна. Би өөрөө л хүүхэдгүйгээр унтаж чаддаггүй юм байна гэдгээ ойлголоо.
Харин нөхөртэйгээ танилцсан түүхээ ярихдаа, Цагаан сарын бууз гэхээр надад нэг дурсамж дандаа бодогдоод байдаг юм. Би ч ер нь буузанд л явцан хүн л дээ. Баяраа намайг эргүүлж байхдаа. Хаана байна? Хоол унд идсэн үү? Би хоол аваачиж өгөх үү гээл өдөр шөнө харгалзахгүй надад нээх гоё бууз банш жигнээд л авчирч өгдөг байлаа.
Би ч пээ ухаантай дээрээ ийм халамжтай тэгээд дээрээс нь ийм гоё хоол унд хийнэ… би ч мөн азтай хүн юмаа гээл буузаа идээд л цайгаа уугаад л ажлаа хийдэг байлаа. Тэгж байгаад бүүр суучихсаныхаа дараа тэр бууз баншийг хадам ээж маань хийгээд Баяраад явуулдаг байсныг олж мэдсэн билээ. Ээж хүүгээ ганцаараа байгаа хоол ундгүй хэцүүднэ гээл бууз, банш, жигнээд хэрчсэн гурил өгөөд явуулхаар нь манай хүн надруу зөөсөн байдаг юм.
Бид хоёрыг гэрлэсний дараа ч ажил ихтэй хүмүүс хурдхан жаахан юм пур хийлгээд идэхэд амар гээд бууз, банш, жигнэж хэрчсэн гурилаар таслаагүй дээ. Ээжийн хайр гэдэг ийм сайхан. Би хол явахдаа замаараа ээжийнхээр дайраад хоол унд идээд явна. Гарахад заавал чихэр өгнө. Буцаж ирэхдээ замдаа бас заавал ээжийнхээр очиж хоол иднэ.
Чамайг ирнэ гээд тэнгэр цаг агаар хараад л байлаа. Хүчтэй салхи битгий гараасай гэж бодоод л суулаа гээд байж байдагсан. Ээжээс хойш би хааяа яг ээжийнх шиг амттай бууз хийгээд нөхөртөө идүүлчих юмсан гэж боддог ч амт нь ондоо болоод байдаг юм. Тэр буузнаас ээжийн хайр амтагддаг байжээ гэжээ.
Сэтгэгдэлүүд