Банш хочтой Батаа хошин шогоос урлагийн гараагаа анх эхэлж байсан бол одоо реклам, кино дэлгэцийн бүтээлд чамгүй амжилттай яваа билээ. Өөртэйгөө дэндүү ижилхэн эхнэртэйгээ ханьлаад дөрвөн сайхан охины аав ээж болжээ.
Тэгвэл өнөөдөр түүний үзэсгэлэнт эхнэр төрийн өндөрлөгөөсөө алдарт эхийн одонгоо гардан авлаа. Энэ тухай жүжигчин Батаа өөрийн цахим хуудаснаа “Алдарт эхийн одонгоо энгэртээ буулгасан ханьдаа баяр хүргэе.
Эхнэрийн дээл, бүс, ээмэгний тухай их асууж байна. Энэ үйтэн хуар дээл 60 онд эмээ нь өмсөж байсан дээл, бүс юм гэнэ лээ. Удмын үргэлжлэл билэгдэж энэхүү сайхан дээлээ өмслөө” гэжээ.
Банш Батаа эхнэртэйгээ танилцсан түүхээсээ хуваалцсан юм. Тэрээр “Батаа цайны газар ортол сул суудал байгаагүйд ганцаараа нэг ширээнд сууж буй бүсгүйн өөдөөс хараад суужээ. Гэтэл өөртэй нь усны дусал шиг адилхан бүсгүй сууж байхыг хараад ихэд гайхаж.
Тэр мөчид л Батаа анхны харцаар дурлаж хайр сэтгэлтэйгээ учирсан” гэнэ. Ингээд түүний гэр бүлд нийт уншигчдынхаа өмнөөс халуун баярыг хүргэе.
Ингээд тэдний хайр дүүрэн гэр бүлийн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.
Comments