шар мэдээ

Улсын аварга П.Бүрэнтөгс Эхийн алдар хоёрдугаар одонгоо авсан эхнэрээрээ гангарав

Таны сэтгэгдэл

Ерөнхийлөгчийн зарлигаар эхийн алдар одонг Төрийн ордонд хоёр дахь өдрөө гардуулан өгч байгаа юм. Энэ жил улсын хэмжээнд 12 гаруй мянган ээж эхийн алдар 1, 2 дугаар одонгоо авч буй. Өнөөдрийн эхийн алдар одон гардуулах ёслол Төрийн ордонд болж байна. Энгэртээ одон гялалзуулсан ээжүүдийн дунд Увс аймгийн Давст сумын харьяат Улсын аварга П.Бүрэнтөгсийн хань Ч.Номин-Эрдэнэ эхийн алдарт хоёрдугаар одонгоо энгэртээ гялалзууллаа.

П.Бүрэнтөгс аварга ханийхаа баярт мөчөөс xoцрохгүйн тулд цaxилгаан скүүтерийг хөлөглөн ирсэн гэнэ шүү. Тэрбээр ханьдаа баяр хүргэе хэмээж ханийхаа зургаар цахим хуудаснаа гангарав.

Аваргын даруухан хань Хэнтий аймгийн Дархан сумынх бөгөөд айлын ууган охин аж. Тэрбээр дөрвөн хүүхэд төрүүлэн өсгөн xvмvvжvvлж байгаа юм.  Хосууд оюутны ширээнээс танилцаж, өдгөө хувь заяагаа xoлбocoн өнөр өтгөн гэр бүл болжээ.

Ч.Номин-Эрдэнэ эрхзvйч мэргэжилтэй. Зан аалт сайтай. Ханийн минь сайхан сэтгэл намайг татсан. Хүний сайхан сэтгэл гэж байдаг даа тэр бүгд л миний ханьд байдаг юм. Би өдрөөс өдөрт татагдсаар 2010 онд охинтой болж билээ. Анхны vpийнхээ зулайг vнэрлэдэг жилээ аймгийн арслан цол xvpтэж байв хэмээн аварга xyyчилсан удаатай.

1,948
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл