шар мэдээ

ШШГЕГ-ын харъяа Соёмбо чуулгын дарга A Cool буюу Б.Анхбаяр хошууч цолоор МӨРӨӨ мялаажээ

1

ШШГЕГ-ын харъяа Соёмбо чуулгын дарга A Cool буюу Б.Анхбаяр хошууч цолоор мөрөө мялаажээ.

Түүний талаар өмнө мэдээлэл гарч байсан ч тодорхой бус байсан бол түүний офицер болсон зураг цахим орчинд таржээ. Харин үүнийг харсан цэргийн албаны ажилтнууд тун дyргүй xүлээн авч байгаа бөгөөд олон жилийн хөдөлмөрөөр хүрдэг ХОШУУЧ цолны үнэ цэнэ yнаж хэмээн ярьж байна.

Дуучин A Cool буюу Б.Анхбаяр даргын албан тушаалд томилогдох нь ээ гэх мэдээлэл цахим сайтуудаар өмнө тарж байсан.

Тодруулбал, ШШГЕГ-ын дарга Д.Загджав төрийн хэмнэлтийн үед төсвийн мөнгөөр Соёмбо гэх шинэ чуулга байгуулж түүнийг даргаар томилохоор зэхэж буй хэмээж байсан. Тус чуулгад 20 бүжигчин авч 14 хоногийн сургалтад хамруулан офицер цол олгох ч яриа гарсан юм. Мөн дуучин залууд хошууч цол өгнө гэх мэдээлэл ч байна.

Дууч залуугийн төрсөн өдөр өнгөрсөн сард тохиосон юм. Энэ үеэрээ цахим хуудастаа,Цайлган хайлган хайраараа өсгөсөн сайхан буурал ээждээ мөргөе.Нас нэмж ухаан нэмэгдсэн энэ өдөр намайг гэсэн сэтгэлтэй бүх хүмүүстээ БАЯРЛАЛАА. Офицерын курс сургалтад сурч байна! 2022.4.14нд Монгол улсын төлөө зүтгэе гэж байсан юм.

Ахмад цолны болзолыг хангахын тулд мэргэжлийн дагуу буюу хyyль xүчний сургууль дүүргэн салбартаа ажил албаа өндрөөр үнэлүүлээд дунджаар 2-3 жил ажилласны дараа хангадаг аж.

Гэтэл уран бүтээлч залуу A Cool шинэ чуулгад даргаар томилогдсон даруйдаа энэ цолд хүрч буй нь зүйд хэрхэн нийцэх вэ.

Айлын эхнэрүүдийн дуртай ЗОХИОЛЫН ДУУЧИН болоод буй Ц.Отгонбаяр

Өмнөх нийтлэл

Улсын аварга П.Бүрэнтөгс Эхийн алдар хоёрдугаар одонгоо авсан эхнэрээрээ гангарав

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. Цэргийн цол та нарын зүүдэг СТА -ны тэмдэг юм уу? Хошууч гэдэг цолыг насаараа армид алба хааж авдаг байлаа. Тэгсэн чинь нэг дуу аялдаг бацаан шууд л авч байх юм. Энэ улсад хууль, дүрэм, ёс зүй гэж байна уу?

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ