ОНЦГОЙ СОДОН ДУУНЫ ҮГ, ЦАРАЙЛАГ ДҮР ТӨРХ, САЙХАН ХООЛОЙГООРОО БУСДААС ЯЛГАРЧ ЧАДДАГ ДУУЧИН, ЖҮЖИГЧИН БОЛ АМ-С. ТЭРЭЭР УДАХГҮЙ ҮРИЙН ЗУЛАЙ ҮНЭРЛЭЖ ААВ БОЛОХНЭЭ.
Түүний товч танилцуулага: Ганбатын Энх-Амар буюу “AM-C” нь 1995 оны 7-р сарын 4-нд Улаанбаатар хотод төрсөн. Айлын гурав дахь хүүхэд. Дээрээ ихэр ах, доороо нэг дүүтэй. Чингэлтэй Дүүргийн 50-р сургуулийг 2012 онд төгссөн. AM-C уран бүтээлийн гараагаа 25-р суваг телевизийн “Making The Band” реалити нэвтрүүлэгт орж, MixX хамтлаг элссэнээр эхэлж байжээ.
“Making the band” шоуны ялагчдаас бүрдсэн “Mixx” хамтлаг тарснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн.Тэдэн дундаас хамгийн амжилттай яваа нэгэн бол АМ-С буюу Г.Энх-Амар билээ. Тэрбээр бие даан уран бүтээлээ хийгээд 4 жил болж буй. Энэ хугацаанд ‘Jenesequa” нэртэй анхны цомгоо гаргаж байсан юм. Тэрээр олонд танигдсан дуучид дор хаяж арав гаруй жил уран бүтээл туурвиж олон жил хөдөлмөрлөсний эцэст үр шимээ хүртдэг. Харин би бол залуу уран бүтээлч.
Өөрийн карьеэрээ эхлүүлээд 4 жил болж байна. Ашиг ольё гэхээсээ илүү намайг сонсдог хүмүүст зориулж уран бүтээлээ хийхийг зорьдог. Дуртай зүйлээ хийх надад ч сайхан байдаг. Мэдээж мөнгө санхүүгийн асуудал уран бүтээлч гэлтгүй хүн бүрт л тулгардаг асуудлуудын нэг. Гэхдээ би ямар ч цаг үед чанартай уран бүтээл хийхийг зорьдог хэмээн хэлж байсан бөгөөд . Дууныхаа үгийг өөрөө бичдэг . Клипнийг Siente /Тэмка/ хэмээх найз нь хийдэг. Зарим сонсогч нар сайн мэдэх байх.
Өөрөө тусдаа хэд хэдэн уран бүтээлээ гаргаад амжилттай яваа залуу. Би хувьдаа найзыгаа их дэмждэг. Дууны аяыг манай man on the moon гээд хөгжмийн продюсер найз маань хийдэг. Сүүлийн үед олон уран бүтээлчдийн бүтээл дээр ажиллаж байгаа авьяаслаг залуу бий. Бид клипний өнгө төрх шийдэл зэргийг ярилцаж байгаад клипээ хийдэг. Хамгийн анхны бие даасан уран бүтээлээ 2015 онд Habibi нэртэйгээр гаргаж байсан.
Аливаа зүйлд хэт баригдах дургүй учир уран бүтээлээ хийхдээ олон жанраар хийхийг зорьдог. Тэрбээр Огтлолцол, Гацуурхан киноны гол дүрд тоглосон. Анхны цомгоо 2018 онд долоон дуутайгаар “Jene Sequa” нэртэйгээр гаргаж байсан. Бөгөөд Гүнд нэртэй хоёр дахь цомгоо 2019 онд гаргаж байсан. Түүний ютүб дээрх хамгийн их үзэлттэй дуу “Гүнд” таван сая үзэлттэй байдаг. Дуучин Укагийн продакшны анхны артист болсон.
Түүнд сонгуулийн сурталчилгааны санал ирж байсан ч татгалзсан хариу өгч хэрэгтэй мөнгөө өөрөө олно хэмээн өөрийн үзэл бодолдоо үнэнч нэгэн. Саяхан “Perfect blue” хэмээх дуугаа гаргасан.Энэхүү дууныхаа клипэндээ хайртай бүсгүйгээ тоглуулж олон мянган үзэлттэй гарсан даруйдаа л хит дуу болж чадсан.
Түүний үзэсгэлэнт олноос нууж явдаг гэргийг Хулан гэдэг. Хулан Central television-д Paradisotoo киноны сувгын хөтлөгч хийгээд багагүй хугацааг өнгөөрж байгаа.
Залуухан даруухан энгийн мөртлөө эрхэмсэг, гоо үзэсгэлэн, өнгө төрхөөрөө ,бусдаас ялгарч чаддаг. Олон залуусын хайрыг зүрх сэтгэлийг эзэмдсэн бүсгүй бол яах аргаггүй Хулан. Залуу хосууд маань удахгүй үрийн зулай үнэрлэх нь ээ. Хулан өөрийн цахим хаягаараа дамжуулан бие давхар зургаа нийтэлж олныг гайхшруулаад амжсан.
Олон хүмүүс түүний нөхөрийг хэн болохыг таах гэж оролдож. Ихээхэн сонирхож байгаа ч зурагны дор Дуучин АМ-С зүрх даран хүмүүс удахгүй АМ-С г аав болох нь ээ xэмээн ам сайтай түүнд баяр хүргээд амжжээ.
Ямартай ч одоогоор ил тод зарлаагүй ч олны нүдэнд дуранд өртсөн залуу хосууддаа нийт уншигч түмнийхээ өмнөөс. Халуун баяр азжаргалын дээдийг хүсэн ерөөе. Ингээд сүүлийн фото агшнаас хүргэж байна.
Сэтгэгдэлүүд