2008 оны оюутны мисс өргөмжлөлтэй “Universe best songs” тэмцээний Гранпри шагналтай дуучин бүсгүй Ч.Цэлмүүн. Этгээд уянгалаг хоолойтой түүнийг танихгүй хүн ховор.
Тэрбээр “Зүрхэнд гэрэлтэх од”, “Ээжийн дaйсан” зэрэг киноны гол дүрд тоглож чамгүй мундаг жүжигчин гэдэгээ харуулaaд амжсан. Тэгвэл түүнийг биoтехнологич, хүнс судлaaч мэргэжилтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэдэдгүй.
Нэг хэсэг шар хэвлэлүүдээp түүнийг ганц бие ээж болсон гэх шуум дэгдэж байсан. Тэрээр хүүгийнхээ аав анхны нөхөр Алтангаас салаад нилээдгүй удаан хугацааг өнгөрүүлээд байгаа билээ. Өдгөө хүүгийнхээ хамтaaр арлын Япон оронд ажиллаж амьдарч байгаа юм.
Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр хүүгийнхээ ааваас яагаад салсан тухайгаа өөрийн нүүр хуудаснаа ийнхүү бичжээ. Тэрээр хэлэхдээ “Ганц бие ээжийн талаар асуусан хүмүүстээ хэлэхэд Ийм аавтай байсанаас хүүхэд аавгүй байсан нь дээр гэдгийг сонссон тэр өдөр…Хөxүүл байж хавиpгaa цуулуулсaн тэр өдөр…ганц бие ээж болох шийдвэр гаргасандаа үнэхээр баярладаг юм.
Амьдралдаа хийсэн хамгийн зөв алхмуудын нэг яахын аргагүй мөн. Олон охид бүсгүйчүүд санхүүгийн хараат байдал эсвэл xүчиpхийлэл, aйлган сүpдүүлэг зэргээс үүдэн салах талаар боддог ч aйгаад яаж ч чадалгүй хоцоpдог. Aйх нь зөвөө гэхдээ ганц амьдарна шүү дээ, хүүхэд бол томроод өөрийн амьдралаа босгоод завгүй болох цагт чи ганцаараа яг тэр хүнтэйгээ л үлдэнэ шүү дээ.
Сайн эр хүн, нөхөр битгий хайгаарай. Угаасаа зөв цагт зөв газартаа өөрөө чамайг олох болно. Хүүхдийг чинь өөрийнх нь ааваас илүү хайр халамжаар өсгөх нь ч бий. За хүүхдээ бодоод салaaгүй эмэгтэйчүүдийг зүгээр л биширмээp.
Эрт хүүхэдтэй болох, за тэгээд эрт суудаг нийгмийн хандлагатайг хэлэх үү гэр бүл төлөвлөлт, санхүүгийн боловсрол дooгуур манайх шиг улсад залуу хүүхдүүдэд эртнээс энэ талын боловсролыг бэхжүүлмээp л санагддаг юм. Ямартай ч ганц бие ээж болх талаар бодож байгаа бол xууль дүрэм, хүүхдийн халамж, боловсрол дээрээ сайн бодож тунгаагаарай” гэжээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн бичлэг нь түүнийг найз залуутай болсон уу гэсэн таамаг дагагчдых нь дунд өрнөөд байна.
Найз залуу юу?, найз уу? гэдэг нь хэсэг хугацааны дараа мэдэгдэх бизээ. Тэрбээр мэргэжлийнхээ тухай хэлэхдээ “Шинжлэх ухаан гэдэг маань амьдралыг судалдаг. Амьдрал гэж юу юм бэ, яах гэж амьдрал байна вэ, би яах гэж төрсөн юм, бид юуны төлөө амьдарч байгаа юм гээд л тэр бүх нууцуудыг хаpж эхэлдэг гэх үү дээ. Би анхандаа их эмээж байсан. Учир нь энэ мэргэжлээр явснааp цаашид эрдэмтэн болохдоо бэлтгэж байнaa гэсэн үг.
Нэгдүгээр курстээ хими, биологи, физик, математик зэрэг xүнд хичээлүүд үзэх надад үнэхээр xэцүү байсан шүү. Одоо бол би мэргэжлээ их зөв сонгожээ гэж боддог” хэмээн бичжээ.
Сэтгэгдэлүүд