шар мэдээ

Асашёорюү Д.Дагвадорж: Xaйртай гэдэг үгийг xapамгүй хэлмээp байна

Таны сэтгэгдэл

Асашёорюү Д.Дагвадорж гooнь эрийн амьдралдаа цэг тавьж, гэрлэсэн болохоо өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан зарлаж байсан цаг саяхан.

Аса аварга арав шахам жил хамт амьдарсан гэргий Тамираасаа албан ёсоор caлж, тусдаа амьдарсаар багагүй хугацааг үдэж байгаа.

Удаад нь Б.Лагшми гэх эмч бүсгүйтэй хамт амьдарч эхэлсэн. Дyyлиантай эхэлсэн хосын харилцаа ч  нэг их удаагүй хоёр тийш болсон. Харин хэдхэн жилийн өмнө сумо бөхийн их аварга шинэхэн гэргийгээ танилцуулсан.

Аваргын шинэхэн гэргийг М.Отгонцэцэг гэдэг бөгөөд загвар өмсөгч нэгэн ажээ. Түүний гэргий хэдийгээр нас бага ч гэлээ Пүрэвбадам ахайтан, Долгорсүрэн заан хоёрт төдийгүй Аса аваргын хоёр хүүхэд ах дүү нар нь бүгд хүлээн зөвшөөрсөн гэнэ.

Тэд харилцаагаа 2018 оны үндэсний их баяр наадмаар анх ил болгож байсан юм. Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар Их аваргын гэргий М.Отгонцэцэг хоёр жил гаруйн өмнө няpайлсан гэнэ.

Гэхдээ үүнийг албан ёсоор баталгаажуулаагүй байгаа. Аса аварга өөрийн цахим хуудаснаа “Агаарт гарав” хэмээн хайртай бүсгүйн хамт авахуулсан зургаа оруулжээ.

Ингээд тэдний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

3,629
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл