шар мэдээ

Дуучин Заяагийн ханьдаа барьсан гэнэтийн бэлэг олон хүний хайрыг татав

0

Олон нийт хоёр Заяа гэхээр андахаа больсон гэхэд болно. Тэд бол Дуучин С.Заяа, нэвтрүүлэгч Д.Одзаяа нар билээ. Хосууд урлагаар холбогдож анх танилцаж байжээ. Нэгэн зүгт хамтлагийн Оюутан нас аз жаргал дууны клипнийхээ пробонд тоглуулахаар Хүмүүнлэгийн уханы их сургуулийн оюутнууд дундаас шалгаруулж авсан байна. Энэ үед л дуучин залууд Д.Одзаяа их таалагджээ.

Энэ цагаас хойш тэд болзох болжээ. Ингээд хоёр хүүхдийн ээж, аав болцгоосон байна. Хосууд хуримаа хийгээд хэдийнээ 14 жилийг үджээ. Энэхүү ойн баяраа тохиолдуулан дуучин залуу ханьдаа гэнэтийн бэлэг барьжээ.

Энэ талаараа С. Заяа, 14 жилийн ойгоороо хоёр хөөрхөн үрийн минь ээж, хайрт ханьдаа сюрприз барилаа. Маш их хайртай шүү чамдаа хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэгвэл олон нийтийн зүгээс түүнийг хайрандаа үнэнч, үнэхээр мэдрэмжтэй залуу, сайхан гэр бүл гэлцэв.

OMG манайхаан хардаа 14 жилийн ойн бэлэг гэнэ. Бүр төв цэнгэлдэх хүрээлэнд хайрцаглаад тавьчихсан байсан гээд бод доо. Үнэхээр хэлэх бичих үг олдохгүйнээ.  Үргэлж хайр мэдрүүлж, дэргэд минь байдагт баярлалаа чамдаа  Бие биенээ олж хайрласан нь ямар их аз вэ хайрт хань минь гэж Д.Одзаяа өөрийн баярласан сэтгэлийн үгээ олон нийтэд хуваалцав.

Б.Цэцэг: Xүүxэд гэpтээ yнтaaд cэpээгүй! Энэ гvйснээс болсон vxэл биш… гэж яамны aлцaгнасан дapвалзсан хүүхэн хэллээ

Өмнөх нийтлэл

Жvжигчин Ц.Ганбаа эх орондоо иржээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ