шар мэдээ

Г.Уянга: Намайг асарт суудаг болсноос хойш энэ ах байнга л нэг хиртэй, хуучин муу шуудай үүрээд явж байдаг байв

Таны сэтгэгдэл

УИХ-ын гишүүн асан Г.Уянга: Намайг асарт суудаг болсноос хойш энэ ах байнга л нэг хиртэй, хуучин муу шуудай үүрээд явж байдаг байв. Нэг ч номын баяр алгасдаггүй. Хир даг болсон хувцастай, сахал үсэндээ баригдсан, хиртэй, сэмэрхий шар шуудай үүрсэн өвгөн ах ноднин намар асрын өмнө ирээд номуудыг гүйлгэн хараад явахыг завдахад нь би амжиж мэндлээд:


– За ах минь ямар ном сонирхож байна даа, таны хайж байгаа ном манай асарт байна уу? Та яараагүй бол би тайлбарлаж өгөх үү… гээд номуудаа нямбай тайлбарлаж өгсөн. Гэхдээ би ахыг ном авна гэж ёстой бодоогүй. Бишүүрхэнгүй өнгөрөх гээд байхаар нь зориуд хүндлэл үзүүлж номуудаа нямбайлан тайлбарлаж өгөхдөө “… нэг бүр нь 25000, хэрэв багцаар нь авбал 20.000 болж хямдарна шүү” гэсэн нь түүнийг ном авна гэж бодсондоо ч биш, гаднах өнгөөр нь дорд үзээгүй гэдгээ л илтгэх гэснийх.

Гэтэл ах:
– Аан, тэгвэл энэ багцыг, бас энэ 5-г авъя гээд 230.000₮ тоолж өгөөд бүх номыг авахад нь бүр гайхаж билээ. Би сандрахдаа бас дахиад хямдруулж, дээр нь ном бэлэглэсэн санагдана. Ах өнөөх шар шуудайныхаа амыг нээж номуудаа хийсэн. Харин тэр шуудай дүүрэн шинэ ном байсан юм даа!
Би ахыг бүр хүлээдэг болчихсон. Өчигдөр ах манай асарт ирж шинэ ном гарсан эсэхийг асууж байна. Би ирсэнд нь баярлаж танимхайран асартаа оруулж, цай хуушуураар дайллаа. Ах цайлж хууч хөөрөнгөө:

– Тургеневийн зохиолууд бүр олдохоо байжээ… гэж байна.
– Та хуучин номын асраар явж үзэв үү? Би ер нь мэдэж байя… гэлээ.
Манай асрын зочид шавж бид хоёрыг удаан яриулсангүй, нэрийг нь ч асууж амжсангүй. Ирэх намрын номын баяраар илүү сайн танилцана аа. Бас ахад Тургеневийн зохиолуудаас нь олоод байж байх юм шүү! хэмээн өөрийн цахим хаягаараа дамжуулан хэлжээ. Хар авдарт ном бий,хазгар өвгөнд эрдэм бий.

Хүнийг хүндлэнэ гэдэг том соёл сайхан сэтгэл. Ээж минь хүнийг гаднаас нь харж дүгнэж болохгүй хэн ч байсан сайхан харьцах хэрэгтэй! Зарим сайн хүн олны үйлээр хүнд дорой ядуу харагддаг гэж сургасан. Наанаа ийм ч цаанаа ямар ч хүн байж болно гэж дандаа хэлдэг шүү. Энэ ахын талаар сонирхуулахад:

Түүнийг: Чулуун гэдэг. СБдүүрэг 12хороонд оршин суудаг. Санхүү, нягтлангийн мэргэжилтэй гэж дуулсан. Хураасан зүйлтэй, хувьцаа эзэмшигч мундаг ах. Гэр хороололд амьдардаг гэрээрээ дүүрэн номтой эрдэм мэдлэгтэй ухаан билэг даруу төлөв ахаар бахахрхах сэтгэл төрж байна. Уужим энэ дэлхийд өнгө мөнгөөр гоёдоггүй ухаант хүн олон байгаа . Сайн сайханыг хүсэн ерөөе. Номын цагаан буян дэлгэрч явах болтугай.

4,080
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл