шар мэдээ

Сургуулиа дүүргэсэн олны танилын хүүхдүүд

Таны сэтгэгдэл

Олны танилуудын хүүхдүүд сургуулиа амжилттай дүүргэжээ. Тухайлбал, Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн охин Чимгээ дөрвөн жил амжилттай суралцаж төгсөв. Энэ талаар дууч бүсгүй, дөрвөн жил харвасан сум шиг өнгөрчээ хэмээн баярын мэдээгээ олонд дуулгасан юм.

Дуучин Сараа хүнд өвчнөөр хорвоог орхисон дүү Төмөрийнхөө охиныг ийн багаас нь өсгөж эрдэм өвөртлүүлжээ. Сараагийн төрсөн том хүүг Эрхэмбилэг, охиныг нь Хулан гэдэг.

Мөн жүжигчин Г.Эрхэмбилэг, жүжигчин Э.Намуун нарын том охин арван жилийн сургуулиа амжилттай төгсөж, оюутны амьдралд хөл тавьжээ. Жүжигчин Э.Намуун, Том охин маань дунд сургуулиа төгслөө Амьдралд тавтай морил ухаалаг, зөөлөн гүнж минь гэв. Том охиныг нь Анх-Уянга гэдэг. Түүнд жүжигчин ээж нь маш их санаа тавьж халамжилдаг гэнэ лээ. Тэд сургуулиа төгсөхөөс өмнө хамтдаа судалгаа хийж мэргэжлээ сонгосон гэлцдэг.

Жигүүр грандын босс Баттөрийг одоо ч танихгүй хүн байхгүй ээ. Тэр хоёр эхнэртэй. Түүний бага эхнэрээс төрсөн Баттөгөлдөр нь Missouri Military Academy-г амжилттай дүүргэжээ. Хатагтай А.Онон хүүгийнхээ төгсөлтийн баярт Америкыг зорин очиж оролцсон байна. Тэрбээр хүү минь төгслөө. Чи минь нүдээрээ гоё инээх юм аа хэмээсээр төгсөлтийн баярын мэдээгээ инстаграммдаа хуваалцсан юм.

3,072
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл