шар мэдээ

Нэвтрүүлэгч С.Чимгээ: Залуусаа хэрвээ нyyц aмрагтай болмоор байгаа бол хүнтэй суугаад хэрэггүй

0

Монголын телевизийн салбарын нүүр царай болсон, сор сэтгүүлч/нэвтрүүлэгчийн нэг бол яахын аргагүй С.Чимгээ билээ. СУИС-ийг төгсөн МҮОНРТ-ээс ажлын гараагаа эхэлсэн тэрээр өөрийн дуу хоолойгоор нийт монголчуудын сэтгэлд хоногшиж, талархлыг хүлээсэн нэгэн.

Хөтлөгч С.Чимгээгийн нөхрийг М.Чойдорж гэдэг бөгөөд Москвад сургууль төгссөн унаган орос хэлтэй, УИХ-ын гадаад харилцааны хэлтсийн даргаар олон жил ажилласан өндөр боловсролтой нэгэн байдаг. Мөн өөрийн гэсэн бизнестэй аж. С.Чимгээгийн хувьд нөхөр нь нэгэн биенийх нь нөгөө тал нь болчихсон гэдэг.

Тэрээр өмнө нь хэвлэлд өгч байсан ярилцлагандаа:

Таньтай 7 жилийн өмнө анх уулзаж, ярилцлага авч байснаа санаж байна. Миний амьдралд нууц амраг байх ёсгүй гэж та ярьж байсан. Тэр өөртөө итгэлтэй дайчин бүсгүй одоо өөрчлөгдсөн үү? Мэдээж тэр үзэл бодолдоо үнэнч байлгүй яахав. Хүн яах гэж гэр бүл болдог юм. Нэг хүнтэй амьдарч байж хажуугаар нь дахиад өөр нэг хүнтэй амьдарч, өөртөө илүү ачаа үүрч яах юм. Хэрвээ нyуц aмрагтай болмоор байгаа бол хүнтэй суугаад хэрэггүй. Ганц бие яваад арван ч нyyц aмрагтай байж болно шүү дээ. Хэн ч зaмбaраагүй явдалтай гэж хэлэхгүй.

Ажиглаж байхад янз бүрийн хэл аманд орооцолдоод байдаггүй гэр бүл гэвэл танайх. Ер нь эмэгтэй хүн амьдралд ямар байр сууринаас хандвал гэр бүл амгалан амьдрах боломжтой бол?

Хэн хэн нь аливаа юманд хүлээцтэй хандах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэртэй тэргүй хүний л амьдрал болсон хойно гэр бүлд ам зөрөлдөх, аахар шаахар юмнууд байлгүй яахав. Энэ бүхнийг түр зуурын асуудал байдаг л зүйл гэж хүлээж авах хэрэгтэй. Ялааг заан болгоод байх хэрэггүй шүү дээ. Нэг нь ядраад, өлсөөд ороод ирдэг. Ядарсан, өлссөн хүн угийн л уцаартай байдаг. Нэг нь уурлаж байхад нэг нь инээж байдаг ч юм уу. Бас жаахан ухаалаг байх хэрэгтэй юм болов уу. Эр хүн бол мэдээж арван давааны цаадахыг харах байх. Эмэгтэй хүн ядаж нэг давааны цаадахыг хардаг бол гэр бүл тайван байж чаднаа.

Эр хүнтэй холбож ойлгох юм бол тэвчихгүйг тэвчихийг тэвчээр гэнэ гэж ярих нь бий. Энэ нь айлын эхнэр хүний хувьд баримтлах хэмжээний философи мөн үү?

Та цаагуураа гэр бүлийн хүрээнд нууц амрагийн асуудлыг тэвчих, эс тэвчих тухай асуугаад байна уу даа. Би тэгж ойлголоо. /инээв/ Тэр бол тусдаа асуудал. Үүн дээр тэвчих, эс тэвчихийн тухай асуудал байж болохгүй. Яагаад гэвэл энэ бол бие биенээ хүндлэх, эс хүндлэх тухай асуудал. Өөрөөр хэлбэл бие биенээ хүндлээгүй тохиолдолд нууц амрагийн асуудал босч ирэх байх. Энэ тохиолдолд тэвчээр гаргана гэдэг тэнэг хүний асуудал. Нэг үгээр энэ тэвчээр бол нууц амрагийг тэвчих тухай асуудал биш. Угийн өөр эцэг, эхээс төрж, өөр орчинд өсч хүмүүжсэн хүмүүс нэг дээвэр доор амьдрахад мэдээж хэрэг жижиг, сажиг зөрчилдөөн, үзэл бодлын зөрчилдөөн олон гарч ирдэг. Тийм тохиолдолд эмэгтэй хүн ухаанаар хандаж, зохицуулах ёстой юм болов уу гэж ойлгодог юм хэмээжээ.

Д.САРАНГЭРЭЛ: Сошиалаар нэг хэдэн биенээсээ xaндив гyйсан xүмүүc

Өмнөх нийтлэл

Залуу дуучин Б.Дуулимын аав нь удам залгах хүүтэй болсноо зарлан тайзан дээр баярын нyлимс yнагав

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ