нийгэмэнтертаймент

Монгол бүсгүй Америкт БАНК-ны дэд ЗАХИРАЛ болжээ

0

АНУ-ын Нью-Йорк хотын Нью-Йорк Меллон банкны дэд ерөнхийлөгчөөр монгол эмэгтэй Нэргүйдаваагийн Содонтуяа ажиллахаар болжээ.


Дэлхийд тэргүүлэгч тус банкны эpсдэл болон комплеанс хэлтэст 2021 онд дадлагажигчаар ажилласан байна. Улмаар тус хэлтийг хариуцсан дэд даргаар ажиллахаар болж байна.

Санхүү эдийн засгийн их сургуулийг төгссөн Н.Содонтуяа Хэнтий аймагт төрсөн. Азийн их сургууль, Калифорнийн их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалжээ.

Монголд хамтран үүсгэн байгуулсан боловсрол, судалгааны гарааны компани нь салбарын мэргэжилтнүүдийг олон улсын мэргэшлийн шалгалтад бэлтгэж, Монголын санхүүгийн зах зээлд мэргэжлийн ёс зүйн стандартыг дээшлүүлэх чиглэлээр төрийн зохицуулагчидтай хамтран ажилладаг ба өнгөрсөн 2021 онд тэрбээр Уолл Стрит дэх Нью-Йорк Меллон банкны дэлхийн төв оффисын Эрсдэл ба нийцлийн хэлтэст дадлага хийсэн тухайгаа ярьжээ.

Мөн тэрбээр сургуулиа төгсөөд Уолл Стрит дэх Нью-Йорк Меллон банкны дэлхийн төв оффисын Эрсдэл ба нийцлийн хэлтэс Дэд захирлаар ажиллах юм байна.

Н.Содонтуяаг PoetsandQuants.com сайтад онцлохоор санал болгосон хүн нь Стэнфордын их сургуулийн эдийн засгийн ухааны доктор, Калифорнийн их сургуулийн санхүүгийн профессор Аяако Яасүда аж. Н.Содонтуяаг ойрын жилүүдэд салбартаа өсөж гарч ирэхийг тэсэн ядаж хүлээж байгаа хэмээн тэрбээр тодотгожээ.

Х.Бээжин: Айлын caхилгагүй хүүхэд шиг Э.Бат-Үүлийг дараа удаад TAШУУР авч очиж хүмүүжүүлнэ

Өмнөх нийтлэл

Хайрын хүчийг бүтээн хopвоог opхисон Болормаа aгcныг кино дэлгэцнээ мөнxөлжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм